“Засгийн газрын өр 26 их наяд төгрөгт хүрсэн” | News.MN

“Засгийн газрын өр 26 их наяд төгрөгт хүрсэн”

“Засгийн газрын өр 26 их наяд төгрөгт хүрсэн”

“Засгийн газрын өр 26 их наяд төгрөгт хүрсэн”

УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ.


АН-ын бүлгийн дарга Д.ГАНБАТ:

-2022 оны төсвийг оруулж ирж байхад АН байр сууриа илэрхийлсэн. Өнөөдөр үнэнд гүйцэгдэнэ гэгч болж байна. Дахин хэдэн удаа тодотгол оруулахыг мэдэхгүй. Гэхдээ УИХ, Засгийн газар хуулийн дагуу ажиллах ёстой. Энэ удаагийн төсвийн тодотголыг “ОХУ, Украины нөхцөл байдлын улмаас урьдчилан тооцоолоогүй хүндрэл авчирсан, БНХАУ-д цар тахал нэмэгдэж байна” гэсэн шалтгаар төсвөө тодотгосон байна. Ийм зүйл, заалт төсвийн тодотголд байхгүй. Хаа байсан ОХУ, Украины нөхцөл байдал вэ. Урд хөршид амьдрал хэвийн үргэлжилж байна. Яагаад хөрш орнууддаа айлчлаад, асуудлаа тохироод явж болдоггүй юм бэ. Хоёр хөрштэйгөө хэл амаа ололцож, гуравдагч хөрш орны бодлогыг зөв явуулбал гадна, дотнын сайхан нөхцөл бүрдэх боломжтой.

Төсвийн хэмнэлтийг дэмжиж байгаа ч хандлага нь буруу байна. Засгийн газрын өр 26 их наядад хүрсэн. Төсвийн тодотголоор дахин 33.9 их наяд болгож байна. Ямар ч үр дүн, хийх ажил байхгүйгээр долоон их наядаар нэмэгдэж байна. Үүнд Монголбанкны своп ороогүй. Монголбанк, Хятадтай юаниар своп хийсэн. Энэ нөхцөл байдалтай уялдаад, МАН-ын зургаан жил засаглах явцад өрийн асуудал маш хүнд болсон.

Гаднын хэвлэлээр дефольт болоход ойрхон байгаа талаар яриад буй. Хятадын хавхны өрөнд унаж, хүнд байдалд орох улс орны нэгээр Монгол Улс тодорчихоод байна. Энэ зөвлөмжийг гадна, дотнын улс орнууд өгч байна. АН-аас хэд хэдэн реформын шинж чанартай зүйл хийхийг тусгасан 10-аад зөвлөмжийг Ерөнхий сайдад өгнө.

Бүлэг дээр LRT төслийн талаар ярихад хотынхноос дуудаж авчрах санал гарсан. Ер нь хотын иргэдээс асуух ёстой. Иргэд хотын даргаа сонгодог байвал зүгээр гэсэн бодолтой байдаг. Энэ талаар гишүүд байр сууриа илэрхийлэхдээ эрчим хүчний эх үүсвэр болж байгаа юу, үгүй юу гэдгийг лавласан. Тухайлбал, Тавантолгойн цахилгаан станцыг барьж байгуулахад 500 сая ам.доллар хэрэгтэй юм билээ. АН-ын хийж хэрэгжүүлж байсан ажил хүнд хэцүү цаг үед аминд орж байна. Жишээ нь, “Эрдэнэт”-ийн 49 хувь, "Оюутолгой"-н гүний уурхайг хөдөлгөж чадсан байна. Гэтэл МАН зургаан жил засаг барихдаа Монголын ард түмэнд тустай зүйл хийж чадаагүй.

УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА:

-Төсвийн тодотголд орсон цэцэрлэгийн асуудлыг бид дэмжиж байна. Бэлэн мөнгө тараах биш, ажлын байр нэмэгдүүлдэг, боломж олгодог төсөл, хөтөлбөрийг зуун хувь дэмжиж байна. Цэцэрлэгийн хүртээмж нэмэгдсэнээр эцэг, эхчүүд ажилтай болно. Ойр зуур хэдэн хүн халснаар хэмнэлт гарахгүй. Гол хэмнэлтийг төрийн өмчийн компаниудад хийгээч ээ. Жилдээ 100 хүрэхгүй тэрбумын орлоготой, зарлага нь нэг их наяд байдаг. Тиймээс дорвитой хувьчил гэдэг байр суурийг хэлж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-04-25 103.57.94.228

АН-ын дээрэмчид шиг улсын сан хөмрөгийг хувааж идээд их өрөнд оруулчихаагүй, тэдний гайг төр ард түмэн үүрч байна, ан ингэж гуцах эрх ч байхгүй, ялаа эдлэх ёстой

Avatar

Зочин 2022-04-25 66.181.187.132

АН ямар ч өрөнд хутгаж байгаагүй юү?

Avatar

Зочин. 2022-04-25 66.181.188.226

АН-ын хулгайчууд , хоёр тэрбум гаруйхан доллор байсан Засгийн газрын гадаад өрийг, долоон тэрбум гаруй болгон өсгөж, төлж дийлэхгүй өрөнд унагасан.Гадаад зээлийг хөдөөгийн автозам барих,хотын замын уулзварууд шинэчилэх зэрэг хөрөнгөө буцааж төлөх боломжгүй төслүүдэд голчлон зарж,зардалыг хиймэл өсгөн нилээдийг хувьдаа завшлаа гээд байсан, Энэ өрийг төсөв дийлэхгүй байдалд оруулсан..Гэхдээ хүүг саадгүй төлж, зээлийг бага хүүтэй болгож байгаа.Одоо Засгийн өр 8,0 орчим тэрбум долл гээ биз дээ.

Avatar

Зочин 2022-04-25 66.181.188.226

АН-ынхан барууныгаа дуурайж,дан худал ярьна,бусдыг гүтгэнэ. Засгийн газрын гадаад зээлийн талаар Сангийн яам үнэн тоог хэлж,залруулга хиймээр байна.Сүүлийн жилүүдэд зээлийг зохих хэмжээгээр бууруулсан ч онц шаардлагатай сайн нөхцөлтэй багахан зээлийг заримдаа авч түүнийг нийтэд дэлгэрэнгүй танилцуулаад л байсан. Гэтэл энэ нөхөд бараг хэрэггүй зээл аваад өр нэмсэн мэт бичсэнийг бас залруулах хэрэгтэй..

Avatar

Зочин 2022-04-25 139.5.216.23

Бидон толгойтой нөхрийг Орос Хятад руу явуулаад үзэхгүй юу? Нөхдөө, төр чинь самуурч төрсөн биес чинь эзэнгүйрээ юу? Ардын амьдрал доройтож авлигачдын амьдрал сайжирсан. Одоо л Их цэвэрлэгээ хий…

Avatar

Зочин 2022-04-25 122.201.24.210

Энэ засгийн газар их ч өр тавьлаа .өрийг өрөөр ч дарлаа . Банк сангийн мөнгө ч их идлээ. Уул нь түүхий эд ,уул уурхайн бүтээгдэхүүний хамгийн оргил үеийг ашиглаж чадсангүй дээ .ПОПУЛИЗМ , ХУРАЛ 2 ИХДЭЖ ажил нь багадсан засгийн газар байв.

Avatar

Залуучууд 2022-04-25 154.49.100.250

1 ТЭРБУМ 600 САЯ ТӨГРӨГИЙН ТӨРӨӨС ХУССАН ХАДГАЛАМЖАА задаргаа тайлангаа ТАЙЛБАРЛА эсвэл ОГЦОР, ХҮРЭЛСҮХ ОГЦОР

Avatar

Зочин 2022-04-25 66.181.182.73

Хүрэлсүх ерөнхий сайд бхдаа ЗГ-ын өрийг 5.9 сая $ нэмсэн гэдэг тоо байдаг юм. Хүний урманд ганц ч төсөл хөдөлгөөгүй байж ингэж их өр нэмсэн хүн дээ

Avatar

Баска 2022-04-25 202.55.188.125

Сая биш тэрбум шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж