"Тагнуулын ерөнхий газар агнуулын газар болжээ"

Хуучирсан мэдээ: 2022.04.25-нд нийтлэгдсэн

"Тагнуулын ерөнхий газар агнуулын газар болжээ"

"Тагнуулын ерөнхий газар агнуулын газар болжээ"

Иргэн Ч.Мөнхбаярыг хуулийн үндэслэлгүй хорьж буй талаар өмгөөлөгч Г.Баасан өнөөдөр /2022.04.25/ хэвлэлийн хурал хийлээ.


Тэрбээр "Хуульд зааснаар гэм буруутай нь тогтоогдсон, магадгүй тэр хүнийг хорихгүй бол дахин гэмт хэрэг хийх нөхцөл байдал нь тогтоогдсон, өмнө нь удаа дараа гэмт хэрэг хийж байсан, тогтсон гэр оронгүй хүнийг цагдаагийн байгууллагаас хорихоос өөр аргагүй. Харин иргэн Ч.Мөнхбаярыг хорих ямар ч нөхцөл бүрдээгүй. Түүний гэрийн хаяг тодорхой, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, сэтгүүлч хүн. Мөн дээрээс нь энэ хүнийг төрийн нууцын зэрэглэлтэй мэдээллийг гадаадад худалдаж, цуглуулж, дамжуулсан гэх үндэслэлээр яллах гэж оролдож байна. Харамсалтай нь, Тагнуулын ерөнхий газар агнуулы газар болжээ. Тагнах асуудлаа тагнаж чадахаа больжээ. Эсрэгээрээ Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, монгол хүний үндсэн болон салшгүй эрхийг хамгаалж дуугардаг хүмүүсийг агнадаг газар болсон байна" гэв.

Мөн "Тагнуулын ерөнхий газраас 2022 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр энэ хүнийг гадаадын тагнуулын албаны гар хөл гэж зарласан. Энийг бүхнийг монгол туургатнууд эсэргүүцэж олон улсын хэмжээнд энэ асуудлыг тавиад эхэлсэн байна. Тагнуулын байгууллага тухайн иргэнийг үйлдэл дээр нь барьсан бол хамтран гэм хэрэг хийсэн хүмүүүсийг бас барих ёстой байсан. Гэвч ганцхан Ч.Мөнхбаярыг баривчилж, нууцын зэрэглэлтэй гэж хэлээд хавтаст хэрэгт нотлох баримтууд бүрдүүлсэн. Гэтэл нотлох баримтууд нь Ч.Мөнхбаярыг баривчилснаас хойш хоёр хоногийн дараа цуглуулсан байгаа юм. Гэтэл иргэн Ч.Мөнхбаярыг бүтэн нэг жил гурван сар тагнаж, мөрдсөн. Энэ бол Үндсэн хуульд заасан халдашгүй байх заалтыг ноцтой зөрчсөн. Иргэн хүнийг үйлдэл дээр нь барьчихаад долоо хоногийн дараа хэргийн материал бүрдүүлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчиж байна. Өнөөдөр иргэн Ч.Мөнхбаяр Хятадын тагнуул гэж хоригдох бус төрийн тангараг өргөсөн албаныхан 66 хоног хоригдох ёстой юм" гэдгийг нэмж хэллээ.

Г.Баасан "Өнөөдөр энэ хүнийг анхан шатны шүүхээр найман жилээр яллах гэлээ. Харамсалтай нь ,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нотлогдвол зохих бүх зүйлийг нотолсны дараа ял өгч эсвэл цагаатгадаг. Прокурорын байгууллага төрийн нэрийн өмнөөс хуулийг хянаж, хэрэгжүүлдэг. Гэтэл прокурорын байгууллага иргэн Ч.Мөнхбаярыг тогтмол орлогогүй, цалингүй, монгол бичгийг сурталчлах жагсаал зохион байгуулах хүсэлт гаргаж байсан гэдэг үндэслэлээр тагнуул гэж нотолсон.

Анхан шатны шүүхээс энэ хэргийг нотолж чадаагүй учраас нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд маргаан үүсгэсэн. Тийм учраас анхан шатанд нотлогдоогүй, гэм буруугийн хохирол байхгүй, бие нь болон гэрт нь нэгжлэг хийж, хэрэгт ач холбогдолтой ямар ч зүйлийг олж авч чадаагүй.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар гэдэг хүн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эрх нь байсаар байтал дээрээс өгсөн даалгаврын дагуу иргэн Ч.Мөнхбаярын эрх зүйн байдлыг дордуулах шийдвэр гаргасан. Бид дахин давж заалдах шатны шүүхт хандах бодолтой байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж