Bose корпораци
шинэ загварын A20 Aviation чихэвчээ худалдаанд гаргажээ. Энэхүү чихэвч нь чимээ
шуугианыг намсгах өндөр технологиор хийгдсэн ба цэвэр дуугаралтыг сонсох
боломжийг бүрдүүлж өгсөн аж. Мөн зүүхэд эвтэйхэн, чих өвтгөхгүй зөөлөн
материалаар бүржээ. Мөн өөртөө Bluetooth-тэй, аудио
оролттой, хоёр AA батерейгаар 45 цаг
ажиллах боломжтой.
Үнийн хувьд
1000 орчим ам.доллараар худалдаалагдаж байгаа аж.
Н.Наран