Зеленский: Та нар бидэн дээр гар хоосон ирж болохгүй

Хуучирсан мэдээ: 2022.04.25-нд нийтлэгдсэн

Зеленский: Та нар бидэн дээр гар хоосон ирж болохгүй

Зеленский: Та нар бидэн дээр гар хоосон ирж болохгүй

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен болон Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар өчигдөр /2022.04.24/ Украинд айлчилж, Зеленскийтэй уулзав. Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон Украинд ирж, Зеленскийн хамт Киевийн гудамжаар алхсаныхаа дараа олны сайшаалыг хүртсэн. Энэ явдлаас хойш 13 хоногийн дараа АНУ-ын чухал албан тушаалтнууд ийн айлчилж байна.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки “Ерөнхийлөгч Жо Байденд Украинд айлчлахгүй. Үүнийг дахин хэлье” гэж мэдэгдсэн.

АНУ-ын албан тушаалтнуудыг ирэхээс өмнө Зеленский тэднээс тусламж хүссэн. Тэрбээр

“Та нар бидэн дээр гар хоосон ирж болохгүй. Бид зөвхөн бэлэг, бялуу төдийхөн биш, тодорхой барьцтай зүйл хүлээж байна. Зэвсэг хүлээж байна” гэжээ.

Украины ерөнхийлөгчийн зөвлөх Алексей Арестович телевизэд ярилцлага өгөхдөө Блинкен, Остин нар Зеленскийтэй уулзсан талаар мэдээлсэн байна. Тэрбээр мөн цаашдын тусламжийн талаар ямар нэг шийдвэр гарна гэж найдаж буйгаа хэлжээ. Барууныхан  Украинд цэргийн багагүй тусламж үзүүлж буй ч Зеленский илүү хүнд зэвсэг, тэр дундаа алсын тусгалын агаарын довтолгооноос хамгаалах систем, байлдааны нисэх онгоц хэрэгтэй байна гэж нэг бус удаа онцолсон.

Дашрамд дурдахад, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш өнөөдөр Турк улсад айлчилна. Тэрбээр дараа нь Москва, Киевт айлчлахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
24
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж