М.Зоригт: Би МҮОНРТ-ийн захирал болж чадна

Хуучирсан мэдээ: 2022.04.25-нд нийтлэгдсэн

М.Зоригт: Би МҮОНРТ-ийн захирал болж чадна

М.Зоригт: Би МҮОНРТ-ийн захирал болж чадна

МҮОНРТ бодлого ярихын оронд албан тушаалын томилгоо ярьдаг болсон гэхэд хилсдэхгүй. Үндэсний зөвлөлийн дарга нь Үндэсний зөвлөлтэйгөө шүүхдээд явж буй билээ. Өдгөө тус телевизэд 800 орчим хүн ажилладгаас 100 гаруй нь удирдах албан тушаалтан байна. 

Зам тээврийн хөгжлийн сайд асан М.Зоригт МҮОНРТ-ийн захирал болох хүсэлтэйгээ твиттер хуудсаараа дамжуулан илэрхийлэв.

Тэрбээр "Иргэний нийгэм дэмжвэл, нийгмийн сүлжээнд дэмжиж давалгаалж чадвал би МҮОНРТ-ийн захирал болж чадахаар санагдана. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл дэмжих болов уу. Бүгд л гарц хайж байна, тэд ч гэсэн. Хагас жил цэгцлээд би огцорно. Надад итгээд дэмжих үү. Би нээлттэй ажиллана" гэжээ.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл 2021 оны  гуравдугаар сарын 5-нд хуралдаж, Ерөнхий захирлаар А.Бүрэнбаатарыг томилсон.  Түүнийг өнгөрсөн гуравдугаар сард АТГ-аас түр саатуулж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан мэдүүлэг авсан билээ. 

Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн Сямбацогт "МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл 15 гишүүнтэй. Тэд томилогдохын тулд утас шаттал мессэж бичиж залгадаг. Тэгсэн мөртлөө үйл ажиллагаа нь өнөөдөр ямар түвшинд явааг бүгд мэднэ. Улсын төсвөөс татаас авдаг. Ард иргэдээс хураамж авдаг. Реклам зар сурталчилгаанаас ашиг авдаг. Ийм гурван давхар орлоготой. Тэгсэн мөртлөө олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Хэн нэгэн, хэсэг бүлэг хүмүүс л тус телевизрээр гарч харагддаг. Дотроо ч  таарч тохирохгүй. Байнгын хэрүүл, тэмцэлтэй. 80 хүнтэй хувийн телевиз ямар сайн контент нэвтрүүлгүүд хийж байна. Ганцхан рекламныхаа орлогоор үйл ажиллагаагаа санхүүжүүлээд явж байна. Харин МҮОНРТ 800 гаруй хүнтэй. Хувийн телевизээс гурав дахин илүү орлого олдог" гэж мэдээлж байв. 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат "МҮОНРТ дампуурахад маш ойрхон байна. Өнгөрсөн 2021 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс хойш МҮОНРТ Үндэсний зөвлөлөө хуралдуулж чадахгүй байна. 4-5 удаа хурлаа зарласан ч гишүүд нь зохион байгуулалттайгаар хуралдаа очдоггүй. Ажлаа тасалдаг. Өмнөх удирдлагууд нь шинэ удирдлагаа шүүхэд өгсөн. Үндэсний зөвлөлийн дарга нь ажлаа өгсөн. Шинэ дарга томилогдтол хуучин дарга нь бас шүүхэд хандсан. Яриад байвал энэ мэтээр олон асуудал байна.

МҮОНРТ-ийн удирдлагууд хоёр хуваагдсан. Нэгийгээ магтдаг, эсвэл муулдаг. Сүүлийн 4-5 жилд удирдлагаа огцруулна, солино гэсэн "чөтгөрийн тойрог" шиг байдал МҮОНРТ-д үүрлэсэн. Төсвөө батлах гэхээр Үндэсний зөвлөл нь хуралдаж, төсвийг нь баталж өгдөггүй. Сэтгүүлчид нь гадаадад томилолтоор явах гэхээр мөнгө байдаггүй. Энэ асуудлаа шийдэх хүмүүс албан тушаал яриад, хоёр хэсэг болж хуваагдаад, хоорондоо муудалцаад явж байна" гэж байлаа.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж