Н.Түвшинбаярыг энэ сарын 29-нд шүүнэ | News.MN

Н.Түвшинбаярыг энэ сарын 29-нд шүүнэ

Н.Түвшинбаярыг энэ сарын 29-нд шүүнэ

Н.Түвшинбаярыг энэ сарын 29-нд шүүнэ

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 29-нд товложээ. Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдөр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.

Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтэл учруулан, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хөнөөж, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Өөрөөр хэлбэл, Н.Түвшинбаярыг 5-12 жилийн хорих ялаар зүйлчилжээ. 

Н.Түвшинбаярын хувьд өнгөрсөн 2021 оны тавдугаар сарын 20-ны өдөр суллагдаж, гадуур байцаалт өгч байв. Гадуур байцаалт өгөх хугацаандаа тэрбээр Монголын үндэсний олимпийн хороогоор орж, ажилдаа эргэн орсноо мэдэгдэж, түүний нарийн бичгийн дарга олимпийн хорооны тамгыг авч зугтсан хэрэг гарсан. Гэвч МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хуралдаж, Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн юм. Удалгүй Н.Түвшинбаяр авч явсан тамгаа эргүүлэн өгснийг мэдэгдсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2022-04-25 202.126.89.146

5 жил хангалттай 3 тэр бумын эмчилгээний зардал төлсөн маш их гэмшиж байгаа зэрэг нь хангалттай хүнийг алдсан дээр нь муу муухай болгох хэрэггүй залуус архи амьдралын дайсан найз гэж байдаггүй гэдгийг ойлговол зохилтой

Avatar

Уншигч 2022-04-25 202.126.89.146

Хүний мууд дуртай юм вэ талийгч бөхтэй хүүхнээс болж муудсан гээ биздээ архи уулгаж хүүхэн шуухан дуудсан хүмүүс нь хүний амьдралаар тоглочихоод юу бодож явдаг бол очсон хүүхэн ч тэр

Avatar

зочин 2022-04-25 202.131.250.130

Манай дүүг гэртээ унтаж байхад нь гэрт нь ирж зодсон хүн аргагүй хамгаалалтанд өртөж үхсэн гэтэл шүүх 3 жил зууралдсаны эцэст 16 жил өгсөн шдээ энэ шудрага шүүх үү

Avatar

Зочин 2022-04-25 202.126.88.212

Энэ сайхан залуугийн амьдралаар Жонхуу Баттулга л тоглочихлоо доо. Ажил амьдралын туршлага суугаагүй байхад нь улс төрийн бохир ажилдаа татаж оруулаад, өндөр албан тушаалруу хор найруулж зүтгүүлээд алаад хаячихлаа.

Avatar

Зочин 2022-04-25 66.181.160.48

Олны хайрыг уландаа гишгэж дураараа их л далжигансан залуу даа хүний сайхан хань хүүхдийн сайн аавыг алчаад 12 жил сууна гэдэг тэр хүмүүсийг бас л доромжилсон хэрэг б.х даа ухамсар суутал нь олон жил суулгах хэрэгтэй учир нь санаатай хүнийг алсан хүн ахиад хийхгүй гэх баталгаа хаана бна амьд хь гараад л ирнэ үхсэн тэр залуугын үр хүүхэд хань ижэлийн орон зайг нөхөж чадах уу муухай харгис залуу бүүр гомдмоор

Avatar

itgel bol asar une tsenetei dee 2022-04-25 66.181.187.94

Torguuli, tensen baihad bolno doo. Ooroo mash sain oilgoson baigaa. Haramsaltai youm daa.
Odoo dahin aldahgiu bizdee

Avatar

Зочин 2022-04-25 88.230.60.93

Архи ямар ч хүнийг дийлдэгийн бодит жишээ. Хайран залуус! Дээр нь ийм ил, тодорхой хэргийг шүүх, прокурорынхон яасан их удаж шийддэг юм бэ? Дэндүү хойрго, удаан юмаа, энэ хуулийнхан. Толгой муутай юмнууд тархи нь эргэчихээд ажлаа шуурхайхан хийж чаддаггүй юм уу?

Avatar

зочин 2022-04-25 66.181.182.252

Монголчуудын хийморь болж явсан сайхан хүн юмсан даа…

Avatar

Зочин 2022-04-25 202.21.108.20

Алуурчинд 5-12жил өгдөг юм байхнаа!!!20 жил ч хүрэхгүй . Хууль сул байнаа❗

Avatar

Зочин 2022-04-25 64.119.24.57

Хэдэн жил ял өгөх нь сонин биш…Энэ хүн цаашдаа хэрхэн хүний хорвоог туулах вэ гэдэг л аймшигтай юм даа….

Avatar

зочин 2022-04-25 66.181.166.196

5-12 жилийн ялаар зүйлчилсэн гэдэг чинь 5 жилийн ял өгөхөөр болсон гэдэг нь шууд харагдаж байна, 5 жил бол ийм хэргийн хувьд ял биш л дээ, тэгээд ч 5 жил суухгүй, 2 жил суувал их юм, өршөөлөөр гараад л ирэх биз

Avatar

Зочин 2022-04-25 202.126.93.115

түвшинбаярыг 380 вольтоор шарж а**х нь хамгийн зөв, шудраг зарчимд хамгийн ихээр ойртох шийтгэл мөн

Avatar

Зочин 2022-04-25 202.126.88.205

Энэ алуурчинг ард түмэн харж байгаа шүү 10 н жилийн ял өгнө шүү

Avatar

ЗОЧИН 2022-04-25 192.82.90.219

15-20 ЖИЛ ГЭЖ ХАРЖ БАЙНА. ХҮНИЙГ САНААЛАХ а**х ГЭМТ ХЭРЭГ ШҮҮ ДЭ.

Avatar

Зочин 2022-04-25 103.212.117.77

5 хан жил үү …2 жил хүрэхгүй суугаал гарах юм бнлда хүн хог

Avatar

Зочин 2022-04-25 103.9.90.100

ишшшш чааваас, тавьсан мэдээллийг нь нээ. Жаахан мэдлэгтэй байгаач Э.Сосорбурамаа

Avatar

Зочин 2022-04-25 192.82.92.249

Хүн онц хэрцгийгээр зодож алаад 5 жил. ккк

Avatar

Зочин 2022-04-25 66.181.160.97

гэмээ ухаарч ялаа эдэлдээ. Гашуун бөгөөд мартаж үл болох харамсалтай сургамж. Эрх мэдэл, албан тушаал, эд хөрөнгө, нэр алдар хүнд зохих, түүнийг эдэлж явахыг хувь тавилан бурхан заагаад өгдөг юмдаа. Хамгийн гол нь зөв эдэлж байна уу гэдэг нь ХУВЬ хүнээс шалтгаална, хэрэв хэр хэмжээнээсээ хэтрээд байвал хувь тавилан шийддэг юмдаа.

Avatar

Зочин 2022-04-25 43.228.130.63

5 jil uu?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж