УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийж байна.
МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:
-Өнгөрсөн долоо хоногт УИХ 2022 оны улсын төсөв түүнийг дагасан 10 хууль, дөрвөн тогтоол өргөн барьсан. Үүнд нэг тогтоолыг Төсвийн байнгын хороогоор хэлэлцээгүй. Энэ нь "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас зээлийн баталгаа гаргах тогтоол байсан. Энэ тогтоолыг бүлэг нухацтай хэлэлцлээ. Энэ тогтоолын төслийн нэг хэсэг нь түгжрэлийг бууруулах асуудал учраас нийслэлийн удирдлагуудаас LRT төслийн танилцуулгыг сонсоод, шийдвэрээ гаргалаа. МАН-ын бүлэг дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзэж, бүлгээс ажлын хэсэг гарч, Засгийн газартай хамтран ажиллах ёстой гэж үзлээ.
УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР:
-Эхлээд төсвийн тодотголоо шийдэх нь чухал. Өрийн таазны тухайд Засгийн газрын болзошгүй, эрсдэлтэй гэсэн утгаар бичсэн. Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нар Төсвийн тухай хууль зөрчөөгүй учраас өргөн барьж байна. Манай бүлэг дээр илэн далангүй байр сууриа илэрхийлээд, төсвийн тодотголтой холбож барьцаалаад, шантаажилсан зүйл байхгүй. Саналын зөрүүтэй нөхцөлд энэ төслийг хэрэгжүүлэхээр муйхарлаж зүтгэх нь хаа хаанаа эрсдэл дагуулна. Ямар ч байсан байр сууриа нэгтгэх гэж ажиллаж байна. Шийдэл яг одоо бүрэн гараагүй байна гэсэн үг.
УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛЭГ LRT ТӨСЛИЙН АСУУДЛААР ХУРАЛДАЖ БАЙНА
УИХ-ын гишүүд өнгөрөгч Баасан гариг /2022.04.22/-т хот, хөдөөгөөрөө ялгарч, хотын гишүүд чуулганд суухгүй хэмээн бойкотлов. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хэрүүлийн алим болсон дээрх сэдвээр хуралдах аж.
Эргэн сануулахад өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд төсөвт тодотгол хийх асуудлаар хуралдсан. Тухайлбал, улсын төсвөөс нийт 550 тэрбум төгрөг тодотгож, Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилтнуудад буцаан олгох нь иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа явдал гэж үзэж байгаа учраас тус бүлэг дэмжсэн байр суурь илэрхийлсэн юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2022.04.25) УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд оролцох юм байна. Хотын дарга Д.Сумъяабазар мөн тус бүлгийн хуралд оролцож, төслийн талаарх танилцуулга хийх аж. Уг төслийн нийт өртөг 2.8 тэрбум ам.доллар бөгөөд хөнгөн галт хэрэгтэй болох төслийн 50 хувь буюу 510 сая.ам долларын Засгийн газрын баталгаа гаргах тогтоолын төслийг тодотголын дагалдах хуульд оруулсан ч уг асуудлыг УИХ-ын Төсвийн байнгын хороо хэлэлцэхээс татгалзсан юм.
Холбоотой мэдээ