С.Болд-Эрдэнэ Ромеод тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.08.20-нд нийтлэгдсэн

С.Болд-Эрдэнэ Ромеод тоглоно

УДЭТ өнөөдрөөс эхлэн энэ намрын уран бүтээлийн нээлтээ үзэгчдийн хүсэлтээр В.И.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” мелодрам шилдэг жүжгээр нээж байна. Тус театраас энэ онд хийх уран бүтээлийн төлөвлөгөөнд У.Шекспирийн алдарт “Ромео Жулетта” жүжиг  багтсан билээ. Театрын тайзнаа өмнө нь хоёр ч удаа тавигдаж байсан уг жүжгийг “Парисын дарь эхийн сүм” жүжгийг анх удаа Монголын тайзнаа мюзикл хэлбэрээр амилуулж “Гэгээн муза” наадмаас шагналын “хур” буулгасан найруулагч Н.Наранбаатар найруулах аж. Тэрбээр гол дүрээ хэдийнээ сонгожээ. Жүжигчин болгоны мөрөөдөл байдаг Ромеогийн дүрд жүжигчин С.Болд-Эрдэнэ тоглох бол Жульеттад жүжигчин Д.Ганцэцэг уригдаж, уран бүтээлчид бэлтгэл ажилдаа хэдийнээ оржээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж