Хөлсний тэрэгний тоолуурын заалтыг өөрчилсөн залилан хийж, Нью-Йоркийн таксичид хоёр жилийн дотор үйлчлүүлэгч нараас 8,3 сая долларын илүү мөнгө авсан байна. Маршрут нь хотод хийгдэж байсан ч тэд тоолуураа хотын гадагш явсан дэглэмд оруулан залилан хийсэн 1,8 сая тохиолдлыг хотын лимузин ба таксины асуудал хариуцсан комисс илрүүлжээ. Нью-Йоркт 48,3 мянган лицензтэй жолооч нар байдаг ба тэдний 35,6 мянга нь доод зах нь нэг удаа тоолуураа хотын гадагш гарснаар ажиллуулсан байв. Хотын гадагш гарах маршрутын үнэ нь хот доторх тарифаас хоёр дахин их байдаг гэнэ. Ийм зөрчлийн ихэнх нь 3000 орчим жолооч нарын бүлэглэлд ноогдож байна. Тэд тус бүртээ 100 гаруй удаа замын үнийг нэмсэн байлаа.