Макрон Францын ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2022.04.25-нд нийтлэгдсэн

Макрон Францын ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо

Макрон Францын ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо

Францын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат өчигдөр /2022.04.24/ боллоо. Сонгуулийн дүнгээр Эммануэль Макрон 58 хувийн санал авч, ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо. Хэт барууны үзэл баримтлалтай нэр дэвшигч Марин Ле Пен 41 хувийн санал авчээ.

Макрон, Ле Пен нар таван жилийн өмнө мөн өрсөлдөж байв. Ле Пен өөрийн саналын хувь хэмжээг 2017 онтой харьцуулахад өссөн үзүүлэлт гээд, зургадугаар сард болох хууль тогтоох сонгуулийн үеэр тэмцэхээ амлажээ. Тэд Францын ирээдүйн талаар хоёр эрс өөр төсөөлөлтэй байсан.

Түдгэлзсэн санал улсын хэмжээнд ойролцоогоор 28 хувь байна гэж тооцоолсон бөгөөд энэ нь батлагдвал 1969 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болно.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж