Японы гүнж Мако өнгөрсөн 2021 оны аравдугаар сарын 26-нд Токио хотноо найз залуу Кей Комүротой гэрлэсэн. Тэрбээр хайр сэтгэлтэй хүнтэйгээ гэрлэхийн тулд хэргэм зэргээсээ татгалзсан төдийгүй нөхрөө даган Токиогоос нүүж, АНУ-ын Нью-Йорк хотод ирж суурьшсан. Шинэ хосууд аль болох олны нүдэнд өртөлгүй, энгийн амьдрахыг хичээж байгаа аж.

Мако хэргэм зэргээсээ татгалзсанаар жил бүр олгодог 1.2 сая ам.доллартай тэнцэх тэтгэмжээсээ татгалзсан. Тиймээс тэд Нью-Йоркод өөрсдийн олсон цалингаараа амьдарч буй аж.
Манхэттен дэх байр

Хосууд Нью-Йорк хотын Манхэттенд байр түрээслэн амьдарч буй. "Curbed" сайтад мэдээлснээр сарын 5000 ам.доллараас дээш түрээсийн төлбөртэй шинэ барилгын блокод тэд байр түрээслэн амьдарч байгаа аж.
Кейгийн хуулийн карьер
Харин гүнж Мако Нью-Йоркийн урлагийн музейд цалингүй дадлагажигчаар ажиллаж байгаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?







Холбоотой мэдээ