Японы маргаантай 4 арлыг ОХУ хууль бусаар эзэмшсэн гэв

Хуучирсан мэдээ: 2022.04.24-нд нийтлэгдсэн

Японы маргаантай 4 арлыг ОХУ хууль бусаар эзэмшсэн гэв

Японы маргаантай 4 арлыг ОХУ хууль бусаар эзэмшсэн гэв

ОХУ, Японы хооронд эзэмшлийн маргаантай дөрвөн арлыг Москва хууль бусаар эзэмшсэн гэж Токиогоос сүүлд хэвлүүлсэн дипломат мэдээлэлдээ дурджээ. Японы гадаад харилцааны яамнаас жил бүр хэвлүүлдэг гадаад бодлогын "2022 оны дипломат хөх ном"-д сүүлийн 20 жилд анх удаа ОХУ-ыг шууд буруутгасан үг хэллэг ашигласан байна. Тодруулбал, "Хойд нутаг дэвсгэр нь Японы эзэмшлийн, Японы нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг бөгөөд одоогоор Орост хууль бусаар эзлэгдсэн бүлэг арлууд юм" гэж тус номонд бичжээ. Курилын арлуудыг буцаан авахын тулд ОХУ-тай харилцаагаа сайжруулахаар хичээж байсан Япон нь ийм үг хэллэг ашигласан нь ажиглагчдын анхаарлыг татав.

ОХУ-ын хяналтаа тогтоосон бүлэг арлуудыг дэлхийн II дайны төгсгөлд хуучин ЗХУ нь Японоос эзлэн авсан газар нутаг юм. Улмаар эдгээр бүлэг арлуудын эзэмшилтэй холбоотой маргаанаас үүдэн Япон, ОХУ-ын хооронд дайсагналаа зогсоосон албан ёсны энхийн гэрээ байгуулагдаагүй өдийг хүрсэн.

Японы гадаад харилцааны яам 2003 оноос хойш ОХУ-ыг шууд буруутгасан үг хэллэг ашиглаагүй явж ирсэн бөгөөд ихэвчлэн "Япон, ОХУ-ын дундах том асуудал" гэж нэрлэж иржээ. Харин ОХУ-аас хоёрдугаар сарын 24-нд Украинд дайрснаар Москвагийн эсрэг Их-7 бүлгийн хоригт Япон улс нэгдсэн.

Үүний зэрэгцээ Өмнөд Солонгостой эзэмшлийн маргаантай Докто буюу Такешима аралд Сөүл "хууль бусаар эзэмшлээ зарласан" гэж тэмдэглэжээ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж