Хоёр Солонгосын тэргүүн нар захидал солилцжээ

Хуучирсан мэдээ: 2022.04.24-нд нийтлэгдсэн

Хоёр Солонгосын тэргүүн нар захидал солилцжээ

Хоёр Солонгосын тэргүүн нар захидал солилцжээ

Хоёр Солонгосын тэргүүн нар захидал солилцож, харилцаагаа сайжруулах найдлага тавьж буйгаа илэрхийлжээ. Пёньянаас цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ эрчимжүүлснээс үүдэн хоёр Солонгосын харилцаа сүүлийн гурван жилийн хугацаанд муудаж, яриа хэлэлцээ царцсан.

Тэгвэл Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн Лхагва гаригт Хөх ордны тэргүүн Мун Жэ Инээс захидал хүлээн авсан тухай Пёньяны төв телевиз мэдээлж, хариу захидлыг маргааш нь явуулсан байна. Тэрбээр захидалдаа хоёр талын харилцааг сайжруулахыг эрмэлзэж буй Мун Жэ Иний хичээл зүтгэлийг сайшааж, "гүн итгэлцэл"-ийн илэрхийлэл болсныг онцолжээ.

Ким Жон Уны захидлын цаана Өмнөд Солонгосын ард иргэдийг талцуулах, ирэх тавдугаар сард тангараг өргөх Хөх ордны шинэ тэргүүнд дарамт үзүүлэх зорилго агуулагдаж байгаа гэж ажиглагчид дүгнэжээ.

Хойд Солонгосын төрийн мэдээллийн "KCNA" агентлагт мэдээлэхдээ Мун Жэн Ин ирэх сард суудлаасаа буусан ч Солонгосын хойгийн нэгдлийн төлөө ажиллана гэжээ. Мун Жэ Ин болон Ким Жон Ун нар өмнө нь 2018 онд нүүр тулан уулзаж, энх тайвны төлөө хамтарсан тунхаглал гаргаж байсныг ч мөн онцолжээ.

Хөх ордны мэдээллээр, Мун Жэ Ин нь захидалдаа хоёр Солонгосын харилцаа муудсан ч 2018 онд зарласан энхийн төлөөх амлалтаа биелүүлэхийг уриалсан байна.

Үүний зэрэгцээ АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены Хойд Солонгосын асуудлыг хариуцсан тусгай төлөөлөгч энэ долоо хоногт Сөүлд айлчилж, Пёньяныг тогтворгүй араншины эсрэг хатуу арга хэмжээ авахаар тохиролцсон байв.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж