Нэгдсэн үндэстний байгууллагын /НҮБ/ ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес ирэх долоо хоногт Москва хотноо айлчилж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар болжээ.
НҮБ-ын даргын хэвлэлийн албанаас мэдээлснээр Антонио Гутеррес мөн ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзаж, Украинд энх тайвныг буцаан тогтоох асуудлыг хэлэлцэх гэнэ.
Түүнчлэн Антонио Гутеррес ойрын хугацаанд Киевт айлчлах асуудлыг Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцэхийг хичээж байгаа аж. Тэрбээр Улаан өндөгний баярыг тохиолдуулан өнгөрсөн Пүрэв гаригаас эхлэн гал зогсоохыг хоёр талд уриалсан.
ОХУ нь хоёрдугаар сарын 24-нд цэргийн тусгай ажиллагаа нэрийн дор Украин руу дайрсан. Үүнээс хойш дөрөвдүгээр сарын 11-нд Австрийн канцлер Карл Нехаммер Москвад айлчилж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан. Тэрбээр зөрчлийн үед ОХУ-д айлчилсан Европын анхны тэргүүн болсон юм.
ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS, REUTERS
Холбоотой мэдээ