Хятадын нийслэл Бээжин хотод дунд сургуулийн 10 сурагчаас Covid-19 илэрч, яаралтай шинжилгээ зохион байгуулахын тулд онц байдалд шилжжээ. Бээжин хотод дунд сургуулийн хичээлийг долоо хоногийн хугацаатайгаар зогсоосон байна.
Үүнээс тусдаа халдварын дөрвөн тохиолдол илэрсэн талаар Бээжин хотын албаныхан мэдээлжээ. Хятадад өчигдөр 24 мянга 326 шинэ тохиолдол бүртгэгдсэн ба олонх нь Шанхайд илэрчээ. Цар тахлыг тэглэх бодлогын хүрээнд Шанхайд хатуу хөл хорио тогтоосноос оршин суугчид хүнд байдалд ороод буй мэдээлэл олон улсын анхаарлыг татах болсон. Шанхайд өчигдөр 12 хүн цар тахлын улмаас нас баржээ.
Хятадад омикрон хувилбарын халдвар тархсанаар бүртгэгдэх тохиолдлын тоо хоёр дахин нэмэгдсэн байна. Ухань хотод 2019 оны сүүлээр Covid-19 гарснаас хойш хамгийн хүнд үе нь Хятад улсад өдгөө тохиогоод байна.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ