"Эрт илрүүлье, эрт эмчилье" уриан дор сургалт зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2022.04.24-нд нийтлэгдсэн

"Эрт илрүүлье, эрт эмчилье" уриан дор сургалт зохион байгуулав

"Эрт илрүүлье, эрт эмчилье" уриан дор сургалт зохион байгуулав

УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050”, УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, УИХ-ын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр", уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор "Хүн амыг зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлж, иргэн бүрийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулж, олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж байх"-ыг тус тус баталсан.

Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаал, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 06 дугаар тогтоолын дагуу энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг орон даяар хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулан 21 аймгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дарга нарт зориулсан талбарын сургалт зохион байгуулж, тогтоол шийдвэр, журмын хэрэгжилт, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны үйл явцтай танилцлаа.

Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийг дэмжих төвийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцаж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах төлөвлөгөө, бэлэн байдал, эрсдэлийг үнэлэх, харилцан мэдлэг, туршлага солилцох, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, гарцыг тодорхойлох, өөрийн аймаг орон нутагт урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах төлөвлөгөөг боловсронгуй болгох, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах юм.

Энэхүү сургалтанд 21 аймгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дарга нар, нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн эрүүл мэндийн төвийн төлөөлөл болсон нийт 70 гаруй удирдах ажилтнууд оролцлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж