Хоккайдогийн эрэгт жуулчны завь живжээ

Хуучирсан мэдээ: 2022.04.24-нд нийтлэгдсэн

Хоккайдогийн эрэгт жуулчны завь живжээ

Хоккайдогийн эрэгт жуулчны завь живжээ

Японы хойд хэсгийн Хоккайдо арлын ойролцоо жуулчны завь живснээс 20 гаруй хүн амь үрэгдсэн тухай мэдээллээ. Завь орон нутгийн цагаар өчигдөр өдөр 13:15 цагт ослын дохио илгээсэн байна. 19 тоннын жинтэй Казү-1 нэртэй завь нь Ширэтоко хойгийн эргэн тойронд гурван цагийн далайн аялал хийж явсан аж. Энэ хэсэг нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн газар.  Хадархаг эргээр нь хүрэн баавгай үзэгдэж, халим, далайн арслан зэргийг харах боломжтой байдаг учраас жуулчид ихээр зорин очдог байна.

Живсэн завийг эргийн харуул болон эрэн хайх багийнхан олсон бөгөөд дөрвөн хүнийг аварч, эмнэлэгт хүргэжээ. Японы хэвлэлд мэдээлснээр завинд зорчигчдын дунд хоёр хүүхэд зорчиж явсан байна.

Харуулын зургаан завь, таван нисдэг тэрэг, шумбагчдын бүрэлдэхүүнтэйгээр аврах, эрэн хайх ажиллагааг 10 цагийн турш зохион байгуулсан ч нэмж хүн олоогүй байна. Тус завь нь 65 хүний багтаамжтай аж.

Map: Image shows Shiretoko peninsula

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж