Баянзүрх дүүрэг дэх дахин төлөвлөлтийн үйл явцтай танилцжээ

Хуучирсан мэдээ: 2022.04.24-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүрэг дэх дахин төлөвлөлтийн үйл явцтай танилцжээ

Баянзүрх дүүрэг дэх дахин төлөвлөлтийн үйл явцтай танилцжээ

Нийслэлийн хэмжээнд барилга угсралтын ажил эхэлсэн. Тэгвэл Баянзүрх дүүргийн 12 хорооны нутагт гэр хорооллыг дахин барилгажуулах төслийн хүрээнд баригдаж буй барилгын В, Е хэсэгчилсэн талбарт албаныхан ажиллажээ. Тэрхүү хэсэгчилсэн талбарт төсөлд шалгарсан “Скай вип констракшн”, “Гурван бухат” ХХК, “Батхэрэйд” ХХК-ийн барилгажуулах ажлын явцтай газар дээр нь танилцаж, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэсэн аж.

Баянзүрх дүүргийн 12-р хороо Е хэсэгчилсэн талбайн  23.3 га газарт 4000 айлын орон сууц, 500 хүүхдийн цэцэрлэг, 1000 хүүхдийн сургууль, В хэсэгчилсэн талбайн 25.6 га газарт 3200 айлын орон сууц, 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орох юм. Одоогоор В хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч “Батхэрэйд” ХХК нийт талбайн 30 гаруй хувьд орон сууц бариад байна.

Нийслэлийн хэмжээнд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 43 талбарт төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдийг шалгаруулаад байгаа юм. 2020 онд л гэхэд 30 орчим аж ахуйн нэгж төсөлд шалгарсан боловч 10 нь ажиллаад, 10 нь огт ажиллаагүй, үлдсэн нь иргэдтэйгээ ойлголцоогүйгээс ажлаа зогсоосон зэрэг хүндрэлтэй байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж