Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр ажиллахгүй

Хуучирсан мэдээ: 2022.04.24-нд нийтлэгдсэн

Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр ажиллахгүй

Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр ажиллахгүй

Нийслэлд буй Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр/2022.04.24/ ажиллахгүй. Харин маргаашнаас эхлэн төлөвлөлтийн дагуу ажиллах аж.

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр өчигдөр сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр Covid-19-ийн 30 шинэ тохиолдол батлагджээ. Үүний 25 нь Улаанбаатарт,  тав нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй гэнэ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 189 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс биеийн байдал нь хөнгөн долоо, хүндэвтэр 117, хүнд 55, нэн хүнд 10 хүн байна.

Мөн вакцинжуулалтын нэгдүгээр тундаа 2,272,842 хүн, хоёрдугаар тундаа 2,175,357 хүн, дархлаа сэргээх нэгдүгээр тундаа 1,037,670, хоёрдугаар тунд 121,581 хүн тус тус хамрагджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж