Улсын харцага Б.Орхонбаяр, О.Хангай харцагыг давж, түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.04.24-нд нийтлэгдсэн

Улсын харцага Б.Орхонбаяр, О.Хангай харцагыг давж, түрүүлэв

Улсын харцага Б.Орхонбаяр, О.Хангай харцагыг давж, түрүүлэв

Сонгинохайрхан дүүргийн 30 жилийн ойд зориулсан “Сонгинохайрхан уулын хишиг” улс, аймгийн алдар цолтой эрэмбэ, чансаатай хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр/2022.04.23/ боллоо. Энэхүү барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын харцага Б.Орхонбаяр түрүүлж, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, улсын харцага О.Хангай үзүүрлэв.

Их шөвөгт Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, улсын начин Д.Амарсайхан, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, улсын начин Д.Хүдэрбулга нар шалгарлаа. Харин дунд шөвгийн наймд улсын өсөх идэр начин Б.Суманчулуун, аймгийн арслан Л.Цээсүрэн, аймгийн заан М.Даваасүрэн, аймгийн харцага Д.Пүрэвдорж нар үлдэв.

Уран барилдааны шагналыг аймгийн харцага Д.Пүрэвдоржид гардуулав.

Өнөөдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, улсын начин Сэрээнэндоржийн Мандахын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж