ЗХУ-ын ардын жүжигчин, К.Н.Базарсадаевын нэрэмжит залуу дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Даваасүрэнгийн Дагвадорж нэгдүгээр байрт шалгарлаа. Тэрбээр ОХУ-ын Буриад улсын Дуурь бүжгийн академик театрын гоцлооч юм.
ОХУ-ын Улаан-Үүд хотноо гурав хоногийн турш үргэлжилж өнөөдөр дүнгээ гаргалаа. Зургаа дахь удаагаа болж буй тус уралдаанд эрэгтэй хоолой төрөлд 34 хүн авьяас билгээ сорьж өрсөлдсөн байна.