ЕХ: "Google", "Facebook"-ийн хууль бус контентыг хязгаарлана | News.MN

ЕХ: "Google", "Facebook"-ийн хууль бус контентыг хязгаарлана

ЕХ: "Google", "Facebook"-ийн хууль бус контентыг хязгаарлана

ЕХ: "Google", "Facebook"-ийн хууль бус контентыг хязгаарлана

Европын холбооноос "Google", "Meta" болон бусад томоохон цахим платформуудын хууль бус контенттой тэмцэх зорилгоор шинэ дүрэм боловсруулав. Европын холбооны орнууд болон тус холбооны хууль тогтоогчид хооронд тохиролцсон шинэ дүрмийн дагуу цахим платформууд их хэмжээний торгууль төлөх эрсдэлтэй болох юм.

16 цаг гаруй хэлэлцээ хийсний эцэст дээрх тохиролцоонд хүрчээ.

Дижитал үйлчилгээний тухай хууль нь "Google", "Meta" болон АНУ-ын бусад технологийн аварга компаниудыг хянах Европын холбооны Монополийн эсрэг албаны дарга Маргрете Вестагерын стратегийн хоёр дахь шат юм.

Тэрбээр Дижитал зах зээлийн тухай хууль хэмээх чухал дүрмийг батлахад 27 орны хууль тогтоогчдын дэмжлэгийг авчээ. Найман жилийн өмнө ийм дүрэм журам гаргахыг уриалж байсан Европын холбооны хууль тогтоогч Дита Чаранзова уг хэлэлцээрийг сайшаан хүлээж авчээ.

"Хууль эцэслэн боловсруулж, хэрэгжиж эхлэхийн хэрээр нарийн ширийн асуудлууд гарч ирнэ. Бид бодлого боловсруулагчидтай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна" гэж "Google" мэдэгджээ.

Шинэ дүрмийн дагуу компаниуд дүрэм зөрчсөнийхөө төлөө торгууль төлөх ба  давтан зөрчсөн тохиолдолд Европын холбоонд бизнес эрхлэх эрхгүй болж болзошгүй юм. Энэ хүрээнд, хүүхдэд чиглэсэн эсвэл шашин шүтлэг, хүйс, арьс өнгө, улс төрийн үзэл бодол гэх мэт эмзэг сэдэвт суурилсан сурталчилгааг хориглох аж. Уг хууль 2024 оноос хэрэгжинэ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2022-04-23 142.114.121.191

ЕР НЬ БҮГДИЙГ НЬ 100% XОРЬЖ XҮҮXДҮҮДЭД НОМ ТҮҮXЭЭ УНШУУЛАX БОЛСОН.

Avatar

Зочин 2022-04-23 213.87.128.124

!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – http://Hot24.pw

Avatar

Зочин 2022-04-23 66.181.176.39

mongold ene scam news gedeg huuramch medeeleliig boliulmaar bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж