Үлэмж биет тэмээ нь Монголд нутаглаж байжээ

Хуучирсан мэдээ: 2022.04.23-нд нийтлэгдсэн

Үлэмж биет тэмээ нь Монголд нутаглаж байжээ

Үлэмж биет тэмээ нь Монголд нутаглаж байжээ

Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт устаж үгүй болсон эртний тэмээний яс олдсон байна. ОХУ болон Монголын хамтарсан археологийн багийнхан Цагаан агуйн дурсгалын малтлагаар эл олдворыг өнгөрсөн жил илрүүлсэн бөгөөд 30 мянга гаруй жилийн өмнө мөхсөн болохыг нь судалгаагаар тогтоожээ.

Тодруулбал, кноблохын тэмээ нь орчин үеийн тэмээнээс хоёр дахин том биетэй байж. Уг олдвор нь тэмээний өвөг Монголын нутагт байсныг тогтоосон аж.

Улмаар тухайн үеийн байгаль орчин, хүмүүсийн бие бялдар, хоол хүнсний асуудлыг тодруулахад ч чухал мэдээлэл өгөх хэрэглэгдэхүүн болж байгааг ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгээс мэдээлсэн юм.

Мөн тус хүрээлэнгийн өгсөн мэдээллээр дээрх олдвор нь дэлхий дахины анхаарал татсан 10 чухал нээлтийн нэгээр нэрлэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
57
ЗөвЗөв
16
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж