Маш цөөхөн хогийн савтай хэрнээ гудамжиндаа бараг хоггүй байдаг Токио хот олон хүнийг гайхшруулж байна. Токио хотын Тээврийн товчооноос метроны буудлууд дээрх бүх хогийн савыг ирэх сард зайлуулна зарласан. Тиймээс цаашид Токиод хогийн сав олоход улам бүр хэцүү болох нь байна. Зарим метроны буудлуудын хогийн савыг хэдийнэ нэгдүгээр сард хурааж авсан.
Гэтэл энэхүү шийдвэр нь аюулгүй байдлын арга хэмжээ гэж тус товчоо мэдэгдэв.
"Буудлын ажилтнууд хогийн савыг байнга хянах боломжгүй. Бид терроризм гэх мэтийн эсрэг арга хэмжээг бэхжүүлэхийн тулд бүх хогийн савыг зайлуулахаар шийдсэн" гэж товчооны мэдэгдэлд дурджээ. Ийм төрлийн хэргээс зайлсхийж 2015 онд гэхэд хэд хэдэн буудлын хогийн савуудыг тунгалаг хуванцар гадаргуутай болгосон. Ингэснээр хогийн саван дотор юу байгаа нь шууд харагдах аж. Сүүлийн жилүүдэд хогийн савтай холбоотой осол гараагүй атал товчооноос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ.
2004 онд Мадридад болсон галт тэрэгний дэлбэрэлтийн дараа "Tokyu Railways Co", "Keio Corp" компаниуд хогийн савны засвар үйлчилгээ хийхээ больсон. "Seibu Railway" компани ч мөн адил өнгөрсөн оны гуравдугаар сард бүх буудлуудынхаа хогийн савыг устгасан.
Терроризмаас гадна өөр нэг хүчин зүйл бол цар тахлаас хамгаалах зорилготой аж. Хогийн саванд хаясан амны хаалтнаас халдвар тархах эрсдэлээс сэргийлж буй юм.
2021 онд тус товчоо хог цуглуулах, зайлуулах ажилд 100 сая иен зарцуулсан гэж мэдэгджээ. Ирэх тавдугаар сарын 9-н гэхэд бүх хогийн сав алга болно гэлээ.
Эх сурвалж: JAPAN TODAY, ASAHI