Сувилагчдыг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.04.22-нд нийтлэгдсэн

Сувилагчдыг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлнэ

Сувилагчдыг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлнэ

Дорнод аймгийн Орон нутгийн төсвийн 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Би сувилагч” төсөл өнөөдөр /2022.04.22/ нээлтээ хийлээ.

Аймгийн эрүүл мэндийн салбарт 1130 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаагаас 300 сувилагч ажиллаж байгаа нь нийт ажиллагсдын 26.5 хувийг эзэлдэг.

“Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж буй сувилагчдын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, ажлын шилдэг арга туршлагыг нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, нийгмийн хамгааллыг дэмжих, сувилагч мэргэжлээр сонгон суралцагчдын тоог нэмэгдүүлж хүний нөөцийг бэхжүүлэх зорилгоор “Би сувилагч” төслийг анх удаа хэрэгжүүлж байна.

“Би сувилагч” төсөлд шалгарсан 3 сувилагчийг зөвхөн орон сууц худалдан авах гэрээг үндэслэн дэмжлэг үзүүлж, тус бүр 20,0 сая төгрөгөөр урамшуулна.

Цаашид энэхүү төсөл жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.

Мөн “Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, сумын эрүүл мэндийн төвд ажиллаж буй эмч, сувилагч нарыг тогтвор суурьшилтай ажиллахад нь дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийг бодлогоор дэмжих зорилгоор 2019 оноос сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нарт 500,000-1,0 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг олгож ирсэн.

Энэ жил 13 сумын эрүүл мэндийн төвийн нийт 78 сувилагчид тус бүр 500,000 төгрөг, нийт 39,0 сая төгрөгийн дэмжлэг олгож байна.

Судалгаагаар сумын эрүүл мэндийн төвийн сувилагч нарын ажлын байрны шилжилт хөдөлгөөн их, одоо ажиллаж буй сувилагч нарын 70 орчим хувь нь тухайн эмнэлэгтээ 1-3 дахь жилдээ ажиллаж байна. Иймд хүний нөөцийг тогтвор сууршилтай ажиллуулах зорилгоор энэхүү мөнгөн дэмжлэгийг олгохдоо тухайн сувилагч нь аймгийн Эрүүл мэндийн газар, Сумын Эрүүл мэндийн төвтэй 3-аас доошгүй жил тогтвор сууршилтай ажиллах гурвалсан гэрээг байгуулах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж