Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны А/08 дугаар тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах хуваарийг баталсан. Ийнхүү бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг өнөөдөр буюу энэ сарын 23-ны 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулах юм.
“Их хотоо эзний сэтгэлээр цэвэрлэе” уриан дор зохион байгуулах бүх нийтийн хаврын их цэвэрлэгээний ажилд хог тээврийн болоод зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагууд ажиллах юм.
Мөн сууц өмчлөгчдийн холбоод, хороодын хувьд орон сууцны оршин суугчид, гэр хорооллын иргэдийн идэвх оролцоонд тулгуурлаж гадна орчноо цэвэрлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай гэнэ. Аж ахуйн нэгж, иргэд 50 метр хүртэлх зам талбайгаа цэвэрлэнэ.
Холбоотой мэдээ