Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 105 орчим мянган иргэн бий. Үүний 10.6 хувь буюу 11 мянга нь 0-17 насны хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй гэх статистик байдаг. Эдгээр хүүхдүүдэд сэргээн засах эмчилгээ хийх, сургалтын үйлчилгээ үзүүлэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-ийг 2019 онд ашиглалтад оруулж байв.
Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эрт оношлох, сэргээн засах эмчилгээ хийхээс гадна боловсролын үйлчилгээ үзүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд шаардлагатай бүх төрлийн цогц үйлчилгээг үзүүлдгээрээ онцлог юм. Хамгийн гол нь эдгээр үйлчилгээ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй.
Тус төв нь улсын гэх тодотголтой ганц эмнэлэг юм. Төв нь өдөрт 500 хүүхдэд өдрийн болон амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, 250 хүүхэд хэвтэн эмчлүүлэх хүчин чадал бүхий зургаан тасагтай.
Энэ оны эхний улирлын байдлаар амбулаторийн болон өдрийн эмчилгээнд 890 хүүхэд, 1330 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ. Мөн хүүхдийн танин мэдэхүй, хэл яриа ба харилцаа, хөгжим хэмнэл, хөдөлгөөн мэдрэхүй, урлахуй, амьдралын зөв хэвшил гэсэн сургалтад 429 хүүхэд хамрагдсан байна.
Цар тахлын улмаас өнгөрсөн жил тус төв нь сэргээн засах эмчилгээг цахимд шилжүүлж, Covid-19-ийн халдвар авсан хүмүүсийг хэвтүүлэн эмчлэх зориулалтаар хэсэг хугацаанд ажилласан нь иргэдийн дургүйцлыг хүргэж байсан юм. Бид өмнө нь энэ төвийн талаар сурвалжлага бэлтгэж байв.
Зочин 2022-04-23 213.87.128.124
>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – http://Hot24.pw
Зочин 2022-04-23 66.181.180.216
Энэ эхнээсээ дампуурсан газарт юу гээд очоод худлаа мэдээлэл цацаад байдаг юм. Үйл ажиллагааны зорилго, боловсон хүчний бодлого нь эхнээсээ алдагдсан үнэндээ л шоуны үзүүлбэр болсон газар даа. Битгий ингэж хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, эцэг эхчүүдийн сэтгэл санаанд хий хоосон юм ярьж тоглолт хийгээд бай. Зүгээр л Эрүүл мэндийн салбарын мэдэлд өг. Адаглаад аятайхан хүүхдийн эмнэлэг болгосон нь дээр.