Дорнод аймагт дэгдсэн түймрийг бүрэн унтраажээ

Хуучирсан мэдээ: 2022.04.23-нд нийтлэгдсэн

Дорнод аймагт дэгдсэн түймрийг бүрэн унтраажээ

Дорнод аймагт дэгдсэн түймрийг бүрэн унтраажээ

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт дэгдсэн түймрийг унтраажээ. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр өчигдөр цурмыг бүрэн унтрааж аюулгүй болгосон байна.

Тус сумын Сүмбэр багийн Ац холбоо гэх газарт энэ сарын 18-ны өдөр гал түймэр гарч байна гэх дуудлагын дагуу 167 хүн 27 автомашинтай ажилласан бөгөөд энэ сарын 21-ний өдөр түймрийг цурманд оруулжээ.

Урьдчилсан байдлаар 560 мянга орчим га талбай, үүнээс Нөмрөгийн дархан цаазат газрын 211 мянган га талбай өртжээ.

Хаврын улиралд хуурайшилт, салхи шуурганы нөлөөгөөр ой хээрийн түймэр гарах, энэ төрлийн дуудлага ихэсдэг. Гэсэн ч нийт гал түймрийн 90 гаруй хувь нь хүний анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн гардаг гэдгийг онцгой байдлын газраас сэрэмжлүүлсээр байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж