Элон Маск 23 тэрбум долларын урамшуулал авна

Хуучирсан мэдээ: 2022.04.23-нд нийтлэгдсэн

Элон Маск 23 тэрбум долларын урамшуулал авна

Элон Маск 23 тэрбум долларын урамшуулал авна

"Тесла" компанийн улирлын ашиг 3.3 тэрбум ам.долларт хүрсэн тухай Лхагва гаригт Элон Маск зарласан. Ийнхүү улирлын ашгаа дээд хэмжээнд хүргэсэн учир Маск 23 тэрбум ам.долларын урамшуулал авахаар зэхэж байна.

"Refinitiv"-аас гаргасан мэдээллээс харахад, "Тесла" энэ оны эхний улиралд 17.8 тэрбум ам.долларын орлого олно гэж тооцоолсон ч 18.8 тэрбум хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 81 хувиар өссөн үзүүлэлт юм. "Тесла"-ийн нэгж хувьцаанд ногдох ашиг нь 3.22 ам.доллар байгаа нь шинжээчдийн таамагласан 2.26 ам.доллараас давсан байна.

Элон Маск хэдийнэ дэлхийн хамгийн баян хүн болсон бөгөөд одоо 249 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болов.

2022 онд нийлүүлэлтийн сүлжээ асуудалтай байсан ч "Тесла" компанийн хувьцаа 3.2 хувиар өсчээ. Түүнчлэн Маск Твиттер компанийн 9.2 хувийг эзэмшиж байгаа бөгөөд үлдсэн хувьцааг ч мөн авахад шаардлагатай хөрөнгө байгаа гэж Пүрэв гаригт мэдэгдсэн.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж