Зорчигчийн галт тэрэг өнөөдрөөс /2022.04.23/ зуны цагийн хуваарьт шилжиж байна. Өглөөний 05:00 цагаас эхлэн цагийн хуваарьт дараах өөрчлөлтүүдийг хийж байгаа юм. Жишээ нь, Эрхүү чиглэлд №305/306 дугаар олон улсын зорчигчийн галт тэрэг Улаанбаатараас дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс, Эрхүү хотоос дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн аялна.
Одоогоор Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэл, Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн галт тэрэг аялалд гараад байгаа юм. Тодруулбал, Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн галт тэрэг энэ оны гуравдугаар сарын 18-наас эхлэн өдөр бүр цагийн хуваарийн дагуу зорчигч тээвэрлэж байгаа юм. Мөн Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлийн орон нутгийн зорчигчийн №303/304 дүгээр галт тэрэг энэ сарын 21-нээс эхлэн аялж эхэлсэн билээ. Цар тахлын улмаас өмнө нь зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөн удаан хугацаанд зогсч, 2021 оны наймдугаар сарын 29-нөөс зорчигч тээвэрлэж эхэлж байв.
2022 оны зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарь:
Холбоотой мэдээ