Дагуул хотуудын орон зайн төлөвлөлтийг багтаасан мэдээллийн нэгдсэн платформтой боллоо

Хуучирсан мэдээ: 2022.04.22-нд нийтлэгдсэн

Дагуул хотуудын орон зайн төлөвлөлтийг багтаасан мэдээллийн нэгдсэн платформтой боллоо

Дагуул хотуудын орон зайн төлөвлөлтийг багтаасан мэдээллийн нэгдсэн платформтой боллоо

Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газраас “ДАГУУЛ ХОТ, ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮС”-ийн орон зайн төлөвлөлт, удирдлага, мониторингийн цахим мэдээллийн нэгдсэн платформыг хөгжүүлэн ажиллаж байна.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Үндэсний онцлог бүхий аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, үйлдвэрлэлийг бий болгосон, Зүүн хойд Азийн тээвэр, логистикийн болон олон улсын харилцааны зангилаа төв болсон дагуул хотуудыг хөгжүүлнэ” гэж тусгасан байдаг. Энэ дагуу нийслэл Улаанбаатар хотыг 15 дагуул хот, тосгодтой байхаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжид дэд бүтэц, суурьшил, үйлдвэржилт зэргийг харгалзан таван дагуул хотыг хөгжүүлэх төлөвлөлтийг хийн ажиллаж байна.

Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн орон зайн төлөвлөлт болон суурьшлын бүсийн хүн амын тоо, өрхийн тоо, ажиллагсдын тоо, ажлын байр, төлөвлөлтийн газрын хэмжээ гэх мэт тоон болон орон зайн бодит тооцоололтой мэдээллийг иргэд та бүхэн цахим мэдээллийн нэгдсэн платформоос авах боломжтой боллоо.

Та ЭНД дарж нэвтрэн дагуул хотуудтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Мөн дээрх QR кодыг уншуулан мэдээлэл аваарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж