Нэртэй брэндүүдийн ном гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.08.20-нд нийтлэгдсэн

Нэртэй брэндүүдийн ном гарлаа

Дэлхийн хамгийн тансаг зэрэглэлийн брэндүүдийн
танилцуулга бүхий ном гаргажээ. Уг номыг “The Luxury
Brands Collection” эрхлэн гаргаж байгаа ба Chanel, Louis Vuitton, Hugo Boss,
Giorgio Armani, De Beers, Boodles, Holland & Holland, Nina Campbell, Fat
Duck, Porsche, Lamborghini, Bentley зэрэг брэндүүдийн танилцуулга уг номонд
багтсан аж.

Энэхүү ном нь энгийн номнуудаас тэс ондоо урлагийн бүтээл
гэж хэлэгдхээр болсон хэмээн эрхлэн гаргагчийн зүгээс онцолсон байна.

Уг ном нь хоёр янзаар хэвлэгджээ. Эхнийх нь алмаазаар
чимэглэсэн бөгөөд гүрвэлийн арьсаар урласан байна. Энэ хувилбар нь ердөө
гуравхан хувь хэвлэгдсэн ба
12,680 ам.долларын үнэтэй аж.

Харин нөгөөх нь мөн нь гүрвэлийн арьсаар хийсэн бөгөөд
алтаар бүрсэн аж. Энэ хувилбар нь 10 хувь үйлдвэрлэгдсэн ба
6,340 ам.долларын үнэтэй гэнэ.

Энэхүү номонд багтсан зарим брэндийн нэрнээс дурьдвал, Lamborghini
Gallardo LP 570-4 Superleggera, Bentley, Porsche, Fat Duck, Alain Ducasse at
The Dorchester, Royal County of Berkshire Polo Club, Thermae Spa, Pearl Motor
Yacht, Vista Jet, De Beers, Boodles, La Prairie, Lanesborough, Lodgers, Gieves
& Hawkes, Giorgio Armani, Chanel, Luis Vuitton, Weston, Hugo Boss, N. Peal,
Bahamas, The Maldives, Tahiti & Her Islands, Wentworth Club, Poggen Pohl, Nina
Campbell, Bang & Olufsen, Holland & Holland зэрэг оржээ.

Н.Наран

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж