АНУ-ын ахмад генерал Украинд зохицуулалт хийхээр ирэв

Хуучирсан мэдээ: 2022.04.22-нд нийтлэгдсэн

АНУ-ын ахмад генерал Украинд зохицуулалт хийхээр ирэв

АНУ-ын ахмад генерал Украинд зохицуулалт хийхээр ирэв

АНУ-аас Украинд илгээж буй батлан хамгаалахын тусламжийг зохицуулах ажилд туслахын тулд Цагаан ордон ахмад генералаа явуулжээ. Терри Вольф нь тэтгэвэртээ гарсан гурван одтой генерал бөгөөд Пентагон, нэгдсэн штаб, Төрийн департмент, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан туршлагатай. Тэрбээр АНУ болон бусад түншүүдийн зүгээс Украинд үзүүлж буй батлан хамгаалахын тусламжийг зохицуулах ажилд туслах зорилгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд элсчээ.

Орос, Украины дайн эгзэгтэй үе шатандаа байгаа учир АНУ цэргийн тусламжийг аль болох хурдан хүргэхээр ажиллаж байна. Тухайлбал, өчигдөр /2022.04.21/ ерөнхийлөгч Жо Байден дахин 800 сая ам.долларын нэмэлт батлан хамгаалахын тусламж Украинд илгээж буйгаа зарласан. Үүнд, олон арван гаубиц, тактикийн нисгэгчгүй онгоц, 144 мянган сум зэрэг багтжээ.

Ирэх долоо хоногт Жо Байден АНУ-ын Конгресст дахин нэмэлт санхүүжилтийн багц батлах албан ёсны хүсэлтээ гаргана гэдгээ мөн мэдэгдлээ.

Ийнхүү Байден Конгрессоос нэмэлт санхүүжилт хүсч буй нь ойрын хугацаанд мөргөлдөөн дуусна гэдэгт итгэхгүй байгаагийн дохио гэж “CNN” мэдээлжээ. Мөн Украины дүрвэгсдийг хүмүүнлэгийн үндэслэлээр хүлээж авна гэдгээ Цагаан ордон мэдэгдлээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж