УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин “Төрийн хэмнэлтийн тухай хуульд хангалтгүй ажилласан. Төсвийн хэмнэлтийг хийхдээ төрийн данхар бүтэц рүү анхаараагүй. Тойрог руу чиглэж хийх гэж байсан чухал асуудлыг танаж орж ирсэн.
Эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар гэж бий. Маш үнэтэй түрээс төлж байна. Жилийн түрээс нь хэдэн зуун саяар яригддаг. Хэдэн зуун саяар хэмнэлт хийж болох зүйл дээр хэмнэлт оруулж ирээгүй, ажиллаагүй харагдаж байна. Мөн боловсролын реформыг зайлшгүй хийх ёстой.
А.Ариунзаяа сайдаас асуухад НДШ-ийн 50 хувийг буцаана гэж байна. Энэ бол түр зуур авах арга хэмжээ. Бид мах, гурилын үнийг тогтворжуулах түр зуурын арга хэмжээ авлаа. Иргэдэд таалагдах алхмууд ирээдүйд зөв явах эдийн засгийн бүтцийг эвдлэх вий гэж гишүүд хэлж буй. Бидний баталж буй ихэнх зүйл халамж руу чиглэж байна. Ажил хийх хүсэл эрмэлзэлтэй хүнийг ажил хийх сонирхолгүй болгож байна. Яагаад ажил олгогчдоос НДШ-ийг хөнгөлөх талаар нэг ч үг өгүүлбэр байхгүй байна вэ. Хэн ажил хийх вэ” гэлээ.
Холбоотой мэдээ