С.Амармандах: Би хүн дээрэмдэж, дарамтлаагүй

Хуучирсан мэдээ: 2022.04.22-нд нийтлэгдсэн

С.Амармандах: Би хүн дээрэмдэж, дарамтлаагүй

С.Амармандах: Би хүн дээрэмдэж, дарамтлаагүй

НЭМЭЛТ:

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс “Хар сарнай ” хамтлагийн дуучин С.Амармандахаас энэ асуудлаар тодруулахад дараах хариултыг өглөө. Тэрбээр “Би 32 жил урлагт хүчин зүтгэхдээ нэг ч хүнийг дээрэмдэж, дарамталж, эд хөрөнгийн хүчээр авч үзээгүй. Эх орноо хайрлаж, хамгаалж, дээдэлж, дуулж явдаг хүний хувьд бардам хэлэхэд би энэ асуудалд ямар ч холбоогүй. Та нар “Gem palace” эздээс нь асуух хэрэгтэй. Эдийн засаг хямралтай, хүмүүсийн амьдрал хүнд байгааг бүгд мэдэж байгаа. Гэхдээ би тэгж хүнд гай болж, хүний эд хөрөнгийг дээрэмдэж явдаг хүн биш” гэв.

"ХАР САРНАЙ" ХАМТЛАГИЙН С.АМАРМАНДАХ БИЗНЕСИЙГ МИНЬ БУЛААСАН"

МҮОНРТ-ийн хөтлөгч байсан Э.Энхзориг “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах буюу Амараад дарамтлуулж, бизнесээ алдсан талаараа өнөөдөр /2022.04.22/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн, эх орон газар нутгаа магтан дуулдаг, олны танил эрхэм дуучин С.Амармандах гэдэг хүнд бүх эд хөрөнгөө алдлаа. Цагдаагийн байгууллагад өргөдөл өгч асуудлаа шийдүүлэхийг хүссэн ч өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй зургаан сар болж байна" гэлээ.

Тэрбээр найзтайгаа 2019 онд хамтран “Gem palace”-ийн 17 давхарт байрлах дампуурсан хоолны газрыг нь лоунж болгон өөрчилж, дотор засал чимэглэл, тохижилт үйлчилгээг нь өөрийн хөрөнгөөр хийжээ. Үүний дараа 2020 оны есдүгээр сард С.Амармандах тус газарт ирж дуулахдаа иргэн Э.Энхзоригт хандан “Үнэхээр гоё газар нээсэн байна, хамтарч ажиллах санал байгаа. Дараа тухтай уулзья” гэж хэлсэн гэв.

Түүнд  дуучин С.Амармандах “Би энэ газрын нэг давхарт баар нээж байгаа. Манайд хоол гарах боломжгүй. Танай лоунжийн гал тогоо таалагдаж байна. Чи хувьцаанаасаа надад өгөөд миний дор ажил. Чи миний таньдаг урлагийн дүү биш байсан бол зодоод асуудлыг шийдэх байлаа. Энэ барилгын эзэн чинь манай найз. Хөөгөөд гаргаж чадна шүү. Хууль шүүхийнхнээс эхлээд хар өртөнцийн бүх эрх мэдэл миний халаасанд байна. Дүү минь чи бодолтой байгаарай” гэсэн талаар ярилаа.

Иргэн Э.Энхзориг түүний тавьсан саналын хүлээж аваагүйгээс болж бүтэн нэг жилийн хугацаанд талбай түрээслэгч эздээс маш их дарамт шахалт ирсэн. Улмаар долоон сая төгрөгийн түрээс дутуу гэж хүчээр газрыг лацдаж авсан. Дараагаас нь “Gem palace”-ийн эзэд таван жилийн хугацаатай хийсэн гэрээгээ ямар ч үндэслэлгүй цуцалчихсан" гэв.

"Цаашлаад Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах агуулахад бүх эд хөрөнгөө хадгалуулсан. Харуул хамгаалалттай газар шүү дээ. Гэтэл хадгалуулснаас хоёр долоо хоногийн дараа бүх эд хөрөнгийг минь хулгайлсан байсан. Цагдаагийн байгууллагад хандан хайж эхлэхэд дараа өдрийн 10:00 цагт олсон талаар надад мэдээллэсэн. Олсон хаяг нь өмнө нь үйл ажиллагаагаа явуулж байсан лоунжид хураагаад тавьчихсан байгаа юм. Хэргийн мөрөөр хөөгөөд бичлэг үзтэл агуулахад байсан хөрөнгийг С.Амармандах хулгайлсан нь нотлогдсон. Нийт 120-130 сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө байсан. Миний энэ хэрэгт гурван мөрдөгч солигдсон. Ах шигээ бодож байсан хүн намайг удаа дараа дарамталж, орон байргүй болгож байна. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагад хандсан" гэв.

Хохирогч Э.Энхзориг Хууль зүйн сайд Х.Нямбаатарт хандан, энэ асуудлыг үнэн зөв шийдэж өгөхийг хүссэн гэдгээ хэлэв.

С.Амармандахын хувьд өмнө нь “Сэвжид сан” ТББ-ын нэр дээр Сэвжид сангийн нэрэмжит ногоон байгууламжтай хүүхдийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэж "Gem palace" баригдсан газрыг үнэгүй авч байсан бөгөөд тус газрыг дамлан зарсан талаар хохирогч дурдлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж