С.Эрдэнэ: Х.Баттулгын хамаарал бүхий 20 гаруй хүнийг шалгуулна

Хуучирсан мэдээ: 2022.04.22-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ: Х.Баттулгын хамаарал бүхий 20 гаруй хүнийг шалгуулна

С.Эрдэнэ: Х.Баттулгын хамаарал бүхий 20 гаруй хүнийг шалгуулна

Ардчилсан нам "Төрийн өндөр албан тушаал хашиж байсан этгээдүүд Монгол Улсын болон олон улсын хууль дүрмийг ноцтой зөрчсөн" гэж үзэж байгаагаа мэдэгдлээ. Энэ асуудлыг зөвхөн Монгол Улсын хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь хангалтгүй гэж үзсэн тул АНУ болон Европын холбооны хууль хяналтын болон прокурорын байгууллагад хандаж мэдэгдэл хүргүүлжээ.

АН-ын дарга С.Эрдэнийн мэдээлснээр, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга асан А.Гансүх нар ОХУ-ын зарим томоохон албан тушаалтантай бүлэглэн, мөнгө угаасан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг мэдэгдэлдээ дурдсан байна. Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоо хамаарал бүхий 20 гаруй хүнийг шалгуулахаа тодотгов.

ҮАБЗ-ИЙН НЭР АШИГЛАЖ ХОЁР САЯ АМ.ДОЛЛАРЫГ ХИЛЭЭР ХЯНАЛТГҮЙ НЭВТРҮҮЛСЭН

АН-ын дарга С.ЭРДЭНЭ: 

-Монгол Улсын нэр хүндийг олон улсын түвшинд мөнгө угаах хэрэг улс дамнан гарч байна. Үүнд хяналт тавьж шалгах асуудал туйлын чамлалттай байна. Холбогдох зарим улсын Элчин сайдаар дамжуулан тухайн улсын хууль хяналтын байгууллагуудад албан ёсны мэдэгдэл хүргүүлж байгаа юм. Үүнийг албан ёсоор хэвлэл мэдээлэлд танилцуулъя. Нэн тэргүүнд АНУ-д суугаа Монгол Улсын Элчин сайд, Европын улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарт захидал хүргүүлж байна. Уг мэдэгдэлд үүсээд байгаа хэд хэдэн асуудлыг дурдсан.

Монгол Улсын зарим өндөр албан тушаалтан Монгол Улсын болон олон улсын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаар үндэслэл бүхий хардлага баримтууд бидэнд байна.

Тэдгээр албан тушаалтан АНУ болон олон улсын хамтын нийгэмлэгийн ажиллагааны эрх ашигт ноцтой хор уршиг учруулсан, дайны гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүдтэй хамтран ажилласан гэх үндэслэлүүд бидэнд бий. Эл гэмт хэргийн шинжтэй үйлдлийг манай улсын хууль сахиулах эрх бүхий байгууллага албан тушаалтан зориуд шалгахгүй хаацайлж байгаагаас гэмт этгээдүүд үндэстэн дамнасан гэмт хэргээ үргэлжлүүлсээр байгааг та бүхэн мэдэж байгаа. Олон улсын түвшинд эдийн засгийн гэмт үйлдлүүдийг бүлэглэсэн, улс дамжсан сүлжээг бий болгох чиглэлээр зарим төрийн өндөр албан тушаалтан эрээ цээргүй үйл ажиллагаа явуулж байна. Үүний тод жишээг дурдсан.

Тодруулбал, ҮАБЗ-ийн нэр бүхий ажилтнууд болох Ж.Бямбацогт, Г.Галбадрах нар нь УН 0536 улсын дугаартай “Ланд криузер-200” маркийн автомашинтай Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор 2021 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр хил нэвтэрсэн. Ингэхдээ тухайн үед Ерөнхийлөгч байсан Х.Баттулгын ОХУ-д хийх албан ёсны айлчлалын бэлтгэл хангах, холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийнэ гэж мэдүүлсэн байдаг.

Гэхдээ хилээр гарсан даруйдаа тус улсын Аюулгүй байдлын гишүүд, Батлан хамгаалах яамны зарим албан тушаалтан, Газрын тосны компани, УБТЗ-ын удирдлагуудтай уулзсан байдаг. Дараа нь мөн оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Ж.Бямбацогт тус улсад үлдсэн бол Г.Галбадрах Монгол Улсын хилээр нэвтэрсэн. Дээрх нэр дурдсан хоёр хүн ОХУ-аас бэлнээр хоёр сая ам.долларыг дөрвөн ширхэг хайрцагт хийж, машиныхаа хаалгануудыг ҮАБЗ гэж лацдаад, хяналт шалгалтгүй оруулсныг олон нийтийн сүлжээгээр тухайн үед мэдээлж байсан.

УН 0336 улсын дугаартай “Ланд криузер 200” автомашинтай ҮАБЗ-ийн хүмүүс 2021 оны хоёрдугаар сарын 16-нд Хан-Уул дүүргийн Спорт цогцолборын зочид буудал орчимд УН 0390 дугаартай “Ланд криузер-200” автомашины хүмүүстэй уулзсан. УН 0390 дугаар нь мөнгөлөг өнгийн Lexus-470 маркийн автомашинд 2020 онд бүртгэгдсэн дугаар байсан.

Хоёрдугаарт, хуурамч дугаар ашиглаж, дандаа мөрөө буруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд хийсэн байдаг.

Ямартай ч энэ их хэмжээний мөнгийг гаалийн хяналт, татваргүй хараа хяналтаас гадуур оруулж ирээд хэний халаасанд, юунд зарцуулсан нь тодорхойгүй. Энэ асуудлаар АТГ, ТЕГ-т тавьсан ч шалгалтын дүнг нийтэд өнөөдрийг хүртэл мэдээлээгүй. Ийм байдлаар өнөөдөр Монгол Улсад их хэмжээний валют оруулж, эзэн холбогдогчгүй алга болж байгаа нь ноцтой гэмт хэрэг. Энэ бол терроризмыг санхүүжүүлэхээс эхлээд ноцтой үр дагавар дагуулах эрсдэлтэй.

Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулга Беларусийн ерөнхийлөгчтэй хамтран мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн талаар мэдэгдэлдээ дурдсан байна.

ОХУ, Беларусийн аж ахуйн нэгжтэй хамтран их хэмжээний валютыг Монгол Улсад оруулж ирсэн нь эзэн холбогдогчгүй алга болсон нь ноцтой гэмт хэрэг. Хамаарал бүхий 20 хүний материал, 10 гаруй гэмт хэргийн шинжтэй баримтыг холбогдох албаныханд хүргүүлж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж