Иенийн ханш түүхэн доод хэмжээндээ хүрэв

Хуучирсан мэдээ: 2022.04.22-нд нийтлэгдсэн

Иенийн ханш түүхэн доод хэмжээндээ хүрэв

Иенийн ханш түүхэн доод хэмжээндээ хүрэв

Байгалийн баялгаар хомс, импортоос ихээхэн хамааралтай байдаг Япон улсын хувьд иенийн ханш унана гэдэг тун муу мэдээ юм. 2020 онд иенийн ам.доллартай харьцах ханш 106 байсан бол одоо 130 руу дөхөж байгаа аж.

Цаашдаа 150 болтлоо буурч магадгүй гэж Гадаад валютын мэргэжилтэн Ясүнори Такано хэлжээ. Иенийн ханш сүүлийн 20 жилийн хугацаанд түүхэн доод хэмжээнд хүрээд буй нь энэ юм. Өнгөрсөн ба өнөөгийн амьжиргааны өртөг болон бусад зүйлсийг харьцуулаад үзвэл япончууд 20 биш 50 жилээр ухарч, 1970-аад онтой ижил түвшинд очоод байна гэж “Japan Today” мэдээлэв. Сүүлийн жилүүдэд бусад орнуудын валютын ханш тогтворгүйтэж байхад худалдаа эрхлэгчдийн хувьд хамгийн найдвартай гадаад валют нь иен байжээ.

Дэлхий дахинд түүхий эд, эрчим хүч, хүнсний үнэ огцом өссөнөөр сүүлийн найман сар дараалан Япон улс худалдааны алдагдал хүлээж, импортын зардал нь экспортын орлогоосоо давсан байна. 2008 оны Лехманы шок, 2011 оны Токиогийн газар хөдлөлт, цөмийн сүйрлийн дараа ч иенийн ханш тогтвортой байжээ.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж