Анчелотти Европын топ 5 лигт түрүүлсэн анхны дасгалжуулагч болох уу?

Хуучирсан мэдээ: 2022.04.22-нд нийтлэгдсэн

Анчелотти Европын топ 5 лигт түрүүлсэн анхны дасгалжуулагч болох уу?

Анчелотти Европын топ 5 лигт түрүүлсэн анхны дасгалжуулагч болох уу?

Алдарт дасгалжуулагч Карло Анчелотти Европын хөлбөмбөгийн топ таван лигт түрүүлсэн анхны дасгалжуулагч болж, түүхэнд нэрээ бичүүлэхэд ойрхон ирээд байна. Испанийн Реал Мадрид клуб Ла лигийн 33 дугаар тойргийн хүрээнд Осасуна багийг 3:1 харьцаатай талбай дээр нь хожиж, бараг л аварга авах болзлоо хангачихсан. Тэд ардаа байгаа Барселонагаас даруй 15 онооны илүү явна.

Карло Анчелотти өмнө нь 2013-2015 оны хооронд эзэн хааны багийг удирдаж байсан бөгөөд тэрхүү хугацаандаа УЕФА Аваргуудын лиг, клубуудын дэлхийн аварга, Испанийн супер цом, Европын супер цом, Испанийн эзэн хааны цомд тус тус түрүүлж байв. Харин гагцхүү Ла лигтээ л түрүүлж чадаагүй байсан юм.

Итали дасгалжуулагчийн хувьд өөрийн энэхүү гайхамшигт замналаа 2003-2004 оны улиралд АС Милан багийн хамтаар Сери-А лигт түрүүлснээр эхлүүлсэн. Үүний дараа 2009-2010 оны улирал Челсигийн хамтаар Английн Премьер лигт, 2012-13 улирал ПСЖ-ийн хамтаар Францын лигт, 2016-17 оны улирал Байерн Мюнхений хамтаар Германы Бундеслигт тус тус түрүүлсэн. Одоо түүнд Испани хөлбөмбөгийн аварга болоход тавхан тойрог үлдээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж