Өмнөд Солонгос улс шумбагч онгоцоос хөөргөдөг баллистик пуужин амжилттай туршсан талаар тус улсын Засгийн газрын эх сурвалж өчигдөр /2022.04.21/ мэдээлэв. Хоёр ч баллистик пуужин хөөргөсөн нь тэдний пуужин ашиглалтад ороход ойрхон байгааг илтгэж байгаа аж.
Цэргийнхэн Даваа гаригт Шар тэнгисээс пуужингуудыг хөөргөжээ. Тодруулбал, 3000 тонн жинтэй "Досан Ан Чан-Хо" шумбагч онгоцоос 20 секундын зайтай пуужингууд хөөргөсөн болохыг эх сурвалж мэдээлэв. Пуужингууд 400 км өндөрт хөөрсөн бөгөөд далай дээр урьдчилан тогтоосон байсан байг оножээ. "Ан Чан-Хо шумбагч" онгоц нь нэг дор зургаан баллистик пуужин тээвэрлэх чадвартайгаараа алдартай. Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн хүчин 3000 тонны даацтай гурван ч шумбагч онгоцыг тэнгист байрлуулахаар ажиллаж буй юм байна. Эхнийх нь "Ан Чан-Хо" шумбагц онгоц ажээ.
Энэ удаагийн туршилтаас өмнө өнгөрсөн оны есдүгээр сард мөн шумбагч онгоцоос баллистик пуужин хөөргөж байсан. Тийнхүү Өмнөд Солонгос эх орондоо шумбагч онгоцоос хөөргөдөг баллистик пуужин үйлдвэрлэсэн дэлхийн долоо дахь улс болжээ.
Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын албаны дарга Су Хун Даваа гарагт болсон туршилтын ажиглагчаар ажиллажээ. Энэ үйл явдал тус улсын дайсны бай руу гэнэтийн цохилт өгөх чадвартай шинэ зэвсгийн системийн ажил ахицтай байгааг илэрхийллээ.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ