"8 тэрбум эзэнгүй хувьцаа хувь хүнийх биш" | News.MN

"8 тэрбум эзэнгүй хувьцаа хувь хүнийх биш"

"8 тэрбум эзэнгүй хувьцаа хувь хүнийх биш"

"8 тэрбум эзэнгүй хувьцаа хувь хүнийх биш"

Хөрөнгийн биржид найман тэрбум төгрөгийн үнэ бүхий эзэнгүй хувьцаа байдаг аж. Иргэдийн хувьд 1990-ээд онд тараасан цэнхэр, ягаан тасалбараар авсан хувьцааны ногдол ашгаа хэрхэн шалгаж, авахаа мэддэггүй байна. Энэ талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн Ахлах нягтлан бодогч Ш.Сарантуяагаас тодрууллаа.


Хөрөнгийн биржид найман тэрбум төгрөгийн эзэнгүй хувьцаа байдаг юм байна. Энэ нь хувьцаат компанийх уу, хувь хүмүүсийн хувьцаа юм уу?

-Манайх үнэт цаасны төлбөр тооцоо гүйцэтгэдэг. Хувьцаат компаниудтай гэрээний үндсэн дээр хувьцааны ногдол ашгийг тараадаг. Мөн компаниудын гаргасан бондын үндсэн болон хүүгийн төлбөр, Засгийн газрын бондын үндсэн болон хүүгийн төлбөр болон үнэт цаастай холбоотой мөнгөн хөрөнгийн төлбөр гүйцэтгэдэг. Тийм учраас нийт үнэт цаасны арилжаанд оролцсон харилцагчдын нэгдсэн дүнгийн үлдэгдэл найман тэрбум төгрөг юм.

-Хэн нэгэн хувь хүний хувьцаа биш, нийт хувьцааны үлдэгдэл гэсэн үг үү?

-Тийм. Энэ үлдэгдэл иргэд хувьцаагаа арилжвал нэмэгдэж, харилцагчид мөнгөө шилжүүлж авахаар багасдаг гэсэн үг. Иргэдийн банкнаасаа аваагүй байгаа мөнгөн хөрөнгийн үлдэгдэл юм. Тэгэхээр найман тэрбум эзэнгүй хувьцаа нэг болон хэд хэдэн хүнийх биш. Үнэт цаасны зах зээлд арилжаанд оролцдог нийт иргэдийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл юм.

Монголын хөрөнгийн бирж 1991 онд байгуулагдаж, үнэт цаасны арилжаа хийж эхэлсэн. Тэр үеэс хойш иргэдийн нэр дээр нээгдэж, дансанд байгаа мөнгөний үлдэгдэл гэж хэлж болно.

Одоо цэнхэр, ягаан тасалбарын талаар мэдээлэл авч, хувьцааны дансаа шалгуулахаар иргэд хэр хандаж байна. Цэнхэр, ягаан тасалбарын талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Энэ хувьцаагаа авах хүсэлтэй хүмүүс өөрсдийн бүртгүүлсэн брокер диллерийн компанидаа өргөдөл бичиж өгөөд, хувьцаагаа авч байгаа. Хувьцаа эзэмшдэг гэдгээ шалгах олон арга бий. Жишээлбэл, тусгай дугаар 158989 утсаар холбогдож болно. Мөн ТҮЦ машинд хурууны хээгээ уншуулж, үнэт цаасны үлдэгдлээ харах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-04-22 213.87.161.152

>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – http://Hot24.pw

Avatar

Зочин 2022-04-22 103.212.118.61

Ард иргэдээ хувьцаа гэгч юмаар хуурч дөнгөсөн дөө.
Хувьцаа. Өмч хувьчлал гэх ямар ч анхны ойлголтгүй иргэд цэнхэр болон ягаан тасалбарыг яахаа ч мэдэхгүй арга зальтай шуналт нэгэнд өгөөд юу ч үгүй хоцорсон нь зөндөө байна.
Одоо иргэдийн гар дээр байгаа цэнхэр тасалбарууд байж л байна.
Хэрэг болох юм уу?
Тайлбар хэлж өгөх хүн байна уу?

Avatar

Бат 2022-04-22 202.9.46.10

Чимбай ХХК гэдэгт гэр бүлээрээ хувьцаагаа өгсөн чинь сураггүй алга болсон, одоо тэр компани хаа байнаа, мэдэх газар хүн байвал хэлж өгөөч

Avatar

Zochin 2022-04-22 202.55.188.116

1991 onoos hoish nas barsan humuusiin mungu baigaa. Bi gehed ogt avch baigaagui. Tegeed brokeriin puusees asuuhad "Ter tsenher , ygaan tasalbar chini ungursun. Turuus ymar 1 shiid garaagui" gej baisan.

Avatar

Зочин 2022-04-22 64.119.27.132

Huvitsaagaa olj avya neeren. Tag martsan baishd

Avatar

Зочин 2022-04-22 66.181.176.205

НООГДОЛ АШИГ ТАРААСАН ХК -УУДЫН ҮЛДЭГДЭЛ МӨНГӨ ЭЗЭН НЬ НООГДОЛ АШГАА АВАХГҮЙ, АВЧ МЭДЭХГҮЙ БОЛ ЭДНИЙ ДАНСАНЛ ХҮҮГҮЙ ХЭВТЭЖ БАЙДАГ, ЭД НАР ЭРГЭЛДҮҮЛЖ АШИГ ОЛДОГ БАЙХ СЭТГҮҮЛЧ ЗӨВ СЭДЭВ ХӨНДСӨН БНА, ЦЭГЦЛЭХ ЁСТОЙ НЭГ АСУУДАЛ ШҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж