Эдийн засагч С.Дэмбэрэлийн ярилцлагаас ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД

Хуучирсан мэдээ: 2022.04.22-нд нийтлэгдсэн

Эдийн засагч С.Дэмбэрэлийн ярилцлагаас ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД

Эдийн засагч С.Дэмбэрэлийн ярилцлагаас ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД

Эдийн засагч С.Дэмбэрэлийн “Тэнгэр” телевизэд өгсөн ярилцлагаас онцлох эшлэлийг хүргэж байна.

Эдийн засгийн өсөлт

-Монголын эдийн засаг 3 улирал дараалан агшилтын шатанд байна.

-Өрхүүдийн зарцуулалт хийх, хөрөнгө оруулалт хийх сонирхлыг өдөөж чадвал эдийн засаг өснө.

Инфляци

-“Мөнгө хэвлэх” гэдэг нь сэтгүүлчдийн жаргон буюу хэллэг. Money creation буюу мөнгө бүтээх гэдэг процесс байнга явж байдаг. Нийт мөнгөний нийлүүлэлтийг харвал 2020 онд буурч, 2021 онд 10 гаруй хувиар өсөөд буй. Мөнгөний нийлүүлэлт өсвөл инфляци өсдөг гэдэг нь гэнэн ойлголт. Инфляци мөнгөний үзэгдэл мөн боловч үүнийг судалж байж тогтоодог.

-Инфляцийн түүхийг харвал 2000-2009 онд жилд дунджаар 12.3 хувь, 2010-2021 онд жилд дунджаар 8 хувь байсан. 20 жилийн дотор хурдац нь багасаад байна.

-2021 онд дэлхийн хэмжээнд инфляци эрчимжсэн.

-Түүхэн талаас нь харвал хүнсний инфляци тодорхой саруудад буурдаг. Магадгүй оны сүүлийн улиралд хурдац нь буурч, жилийн дундаж нь 10 орчим хувь гарна гэж би хувьдаа хүлээж байна.

-Инфляцийг бууруулахын тулд нийлүүлэлтээ нэм, эдийн засгаа чөлөөтэй болго, хил гааль, тээвэр ложистикийн асуудлаа шийдэх хэрэгтэй.

Төв банкны хараат бус байдал, валютын ханш

-Монголбанкны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох хандлага сүүлийн үед эрс нэмэгдээд байна. Энэ нь сайн юманд хүргэдэггүй.

-Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт – төгрөгийн тогтвортой байдал буюу инфляци байхад “ханш барьсангүй” гэж загнаж байна. Хуулин дээр ханш чөлөөтэй буюу бодитой байна гэж заасан байдаг.

-Монголын хувьд ханшийн зохицуулалттай хөвөгч дэглэмтэй. Банк хоорондын зах дээр ханш чөлөөтэй бөгөөд бодитой тогтож, Монголбанк үүнийг нь зарладаг.

-Аль ч улс гадаад валютын албан нөөцөө ихэсгэх зорилготой байдаг. 2022 оны эхний 3-4 сард Covid-19-ийн хязгаарлалт, дайнаас үүдэж валютын ханш дээр дарамт ирснээр Монголбанк боломжтой хэмжээнд нийлүүлэлт хийж, ГВАН 1 тэрбум ам.доллараар багассан байна. Үүнийг улс төржүүлсэн.

ВИДЕО: https://www.facebook.com/tngr.tv/videos/502662198014503/

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж