ФОТО: Эх дэлхийн өдөр тохиож байна

Хуучирсан мэдээ: 2022.04.22-нд нийтлэгдсэн

ФОТО: Эх дэлхийн өдөр тохиож байна

ФОТО: Эх дэлхийн өдөр тохиож байна

Нэгдсэн үндэстний байгууллага 2009 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сарын 22-ны өдрийг “Олон улсын эх дэлхийн өдөр” болгон тэмдэглэн ирсэн.

Дэлхийн улс орон энэ өдрийг дэлхийн экосистем, байгалийн нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах, нөхөн сэргээхэд олон нийтийн оролцоо чухал ач холбогдолтойг онцлон олон нийтэд мэдээ, мэдээлэл түгээх зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өнөөдөр 18:30-19:30 цагийн хооронд гэрэл, цахилгаан хэрэгслээ бүрэн унтрааж, эрчим хүчээ хэмнэн, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль дэлхийн экосистемийг хамгаалахад бодит хувь нэмэр оруулахыг уриаллаа.

А.ПҮРЭВСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж