ОХУ-ын Батлан хамгаалах яам Запорожье мужийн Токмак тосгоны хөдөө аж ахуйн барилга байгууламжууд пуужингийн цохилтын улмаас ямар байдалтай болсон тухай бичлэгийг нийтэлжээ.
«Украины Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчид энгийн номхон ард иргэдийн хөдөө аж ахуйн барилга байгууламжууд руу пуужин харваж, Запорожье мужийн Токмак тосгоны оршин суугчдад аюул учруулсан ба бидний таамаглаж буйгаар орон нутгийн хөдөө аж ахуйн барилга байгууламжуудыг болон ард иргэдийн гэр оронг «Точка-У» тактикийн пуужингийн системээр харвасан байна» гэж тус цэргийн байгууллагаас мэдэгджээ.
Эх сурвалж: ТАСС
Холбоотой мэдээ