Чуулган: 80 орон тоо буурахад 1.3 тэрбум төгрөгийг хэмнэнэ

Хуучирсан мэдээ: 2022.04.22-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: 80 орон тоо буурахад 1.3 тэрбум төгрөгийг хэмнэнэ

19 : 06
2022-4-22

"Бүтэц, өмчийг өөрчлөх 106 төрийн өмчит компани бий"

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2022 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авлаа. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Татан буулгах шаардлагатай төрийн өмчит компаниуд байна уу?

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл:

-Нэгтгэх 10 компани, цаашид төр оролцох шаардлаггүй санхүүгийн эрсдэлтэй татан буулгах худалдах 10 компани бий. Үүнээс дурдвал, Аялал жуулчлалын хөгжлийн төв, Хөдөө аж ахуйн бирж, Авто импекс, Дарханы арьс ширний цогболбор, Герман газ, Монгол кино нэгтэл, Спорт бэлтгэлийн төв, Буянт-ухаа спортын ордон, Техник спортын төв гэсэн компаниуд бий. Төрийн өмчлөлд байх, өөрчлөн зохион байгуулах, бүтцийн өөрчлөлт хийх өмчлөлийн хэлбэрийг нь өөрчлөх төрийн 106 компани бий.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Төрийн хэмнэлтийн тухай хуульд уриа лоозон, тунхагийн шинж чанартай нийгэмд таалагдах заалтуудыг оруулаад иржээ. Ингэж болохгүй. Хуулиуд дундаас хамгийн поп энэ хууль байна. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах хуультай. Төсвийн тухай хууль дээр бүх асуудлуудыг тодорхой заасан. Гэтэл дутуу боловсруулсан уянгын халилтай хууль оруулаад ирсэн байна. Чуулганы танхимд сууж байгаа Сангийн яамны долоон дарга төрийн албанд хамгийн багадаа арван жил ажилласан байх. Гэтэл төрийн албан хаагч нарын хэзээ  ч авч байгаагүй хангамжийг авч байсан мэтээр хуульд бичсэн байна. Худал мэдээлэл цацсан шүү та нар. Монголын төрийн албыг ингэж доромжилж болохгүй.

Төрийн үйлчилгээ, захиргааны албан хаагчид хэзээ та нарын бичсэн шиг  тусгай хангамжийг нь авдаг байлаа.  Хэзээ байтлаа гадаад руу бизнес ангиллаар нисээд байсан юм. Төрийн захиргааны албан хаагч нар ээлжийн амралтаараа эхнэр, нөхрийнхөө нутагт очихдоо ирж очих зардлаа төрөөр даалгуулдаг байсан юм. Тийм зүйл байхгүй. Байхгүй зүйлийг байгаа мэтээр бичдэг нь яаж байгаа юм. Бүх төрийн албан хаагч нар бизнес ангиллаар нисч болохгүй гэж бичсэн мөртлөө төсвийн ерөнхийлөн захирагч, Ерөнхий  сайд нар өөрсдөө бизнес ангиллаар  нисч болно гэх заалтыг оруулаад ирсэн байна. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэсэн мөртлөө ийм ялгавартай заалт оруулж ирж болохгүй. Бодлогын асуудлыг Засгийн газраас оруулж ирж байхад Төрийн хэмнэлтийн тухай хуульд хөнгөн хуймгай хандсанд гайхаж байна.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат:

-Бид худал зүйлийг яриагүй. Төрийн албаны тухай хуулийн 59.6-д “Ээлжийн амралтаараа өөрийн эхнэр, нөхрийн төрсөн нутагт очиход ирэх, очих замын зардлыг эсхүл дотоодын сувилалд хэвтэх бол ирэх очих замын зардлыг тооцож хоёр жилд нэг удаа олгоно” гэж заасан. Төрийн өмчит компанийн захирлуудын гар утасны зардал, нислэгийн зардлыг төр төлдөг. Төрийн хэмнэлтийн тухай хууль ганцхан төсвийн байгууллага бус Монгол Улс даяар мөрдөнө.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Та төрийн өмчийн компаниуд төрийн хангамж авдаг гэж  байгаа ч Монголын бүх төрийн албан хаагчдад нялзааж болохгүй шүү.  Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч нар авч байсан гэдэгт би лав итгэхгүй байна. Хуулийн үг, үсэг бүр дээр хөнгөн хийсвэр хандаж болохгүй. Хуульд заасан зүйлийг та дахин тунхаглаж хуулчилж бичиж таарахгүй. Монголын захиргааны болон үйлчилгээний албан хаагч нар хэзээ ч утасныхаа төлбөрийг төрөөр даалгаж байсан удаа байхгүй. Төсвийн тухай хуулиар энэ нь хориотой.

Гишүүд асуулт асууж дууслаа. УИХ 2022 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцээд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжив. Тодруулбал, 47 гишүүний 24 нь дэмжив.

Үүгээр УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

15 : 56
2022-4-22

"НДШ-ийг 50 хувийг төсвөөс олгож байгаа нь гал унтраах шийдвэр"

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Батжаргал:

-Гадаад худалдаа, гадаад хөрөнгө оруулалтын агентлаг нь  олон улсын жишгээр гадаадын хөрөнгө оруулалтын тоо хэмжээг нэмэгдүүлэх, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх жишгээр төлөвлөсөн. Монгол Улсын хувьд 1990 оноос эхлээд 2011 он хүртэл гадаад худалдааны агентлагтай байсан. 2012-2016 онд эдийн засаг хөгжлийн яаманд хөрөнгө оруулалтын газар болж нэр нь өөрчлөгдсөн. Үндэсний хөгжлийн газар дээр хөрөнгө оруулалтын асуудал шилжиж ирсэн. Судалгаанаас харахад энэ хооронд гадаадын хөрөнгө оруулалтын эзлэх хувь маш чухал хэмжээтэй байсан. Өнөөгийн байдалд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлага, гадаад валютын нөөц нэмэгдүүлэх чиглэлд шаардлагатай байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжихээр төлөвлөгдсөн томоохон төсөл, гадаадын зээлүүд төсвийн хүрээнд хэрэгжвэл хязгаарлагдмал. Төр хувийн хэвшлийн түншлэл болоод гадаадын шууд хөрөнгө оруулалтын тусламжтайгаар хэрэгжүүлнэ. Бэлтгэл ажлыг хангах, одоо хэрэгжиж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын эрх ашгийг хамгаалах ажиллагааг бодлого төлөвлөлтөөс салгаж бие даасан агентлаг буюу гадаад хөрөнгө оруулалтын агентлаг байгуулах жишгээр явах нь зөв. 2022 оны төсөв дээр орж ирээгүй. Батлагдсан байгаа зардал төсвөөр Эдийн засаг, хөгжлийн яамны сайдын  багцад тусгагдсан.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

Нэг сая хүртэлх цалинтай хүмүүсийн НДШ-ийн 50 хувийг буцаан олгох тооцоолол хаанаас гараад ирэв. 2-3 жилийн өмнө тэтвгэврийн зээлтэй ахмадуудын заримынх нь өрийг тэгэлсэн. Үеийн үед улстөржсөн, иргэдэд таалагдсан системээ эвдсэн шийдвэр гаргах юм. Үүнд хүмүүс ундууцах нь аргагүй.  Нийгмийн даатгалын тогтолцоог өөрчилж хуримтлалын тогттолцоо руу орох талаар их удаан ярьсан ч байгаа мөнгөө тараагаад, гал дарах байдлаар яваад байх юм. Тэтгэвэр болон нийгмийн даатгалын сангийн шинэчлэлийн асуудлыг хэзээ оруулж ирэх вэ?  Тэгэхгүй бол асуудал үүслээ, эдийн засаг хүндрэхэд мөнгө тараадаг жишиг тогтчихлоо. Засгийн газрын халамжаас хөдөлмөр рүү шилжинэ гэх  бодлого лоозон болчихлоо. Бүр 2-3 жил болоод эдийн засаг хямардаг байдал руу орчихсон. Ингэх бүрт гал унтраах байдлаар яваад байвал төсөв дийлэхгүй. ТӨХК-иуд олон нийтийх болгоно жижиглэх нь зөв. Үр  ашиггүй ажилласан 36 компанийн жагсаалтыг гаргасан байна. Үр ашиггүй эдгээр компаниуд руу бизнес, иргэд орох юм уу. Бодитой ажил болж чадах уу.

Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргах дэд бүтэц бэлэн болсон гэсэн. Гэхдээ нэгэнт томоохон реформ хийж байгаа бол үр ашигтай данхайсан том компаниудыг яагаад энэ жагсаалтад оруулж ирсэнгүй вэ? Төрийн хэмнэлтийн тухай хууль хангалттай хэмжээнд биш байна. Ор нэр төдий зардлуудыг оруулаад иржээ. Томоохон реформын зардлууд хаана байна вэ нөхдүүд ээ. Ерөнхийдөө том зардал нь улсын төсөв санхүүжүүлдэг төрийн бүтэц дээрээ явж байгаа шүү дээ. 50 мянган хүн тэнд ажиллаж байна. Энд Төрийн банкны захирал ирсэн байна. Хоёр жилийн өмнө 60 захирлыг нэг өдөр  сольсон биз дээ. Дор хаяж 10 сая төгрөгийн цалин авдаг. Бүгд том жийп унадаг, туслах, жолоочтой. Дандаа сонгуульд ажилладаг. Нэг  ч мэргэжлийн хүн байхгүй. Ийм л байдлаар төрийн өмчит компаниуд явж байгаа. Яг хэдий хэр хэмжээний хэмнэлтийг тооцсон юм. Хэдэн төгрөгөөр яаж хэмнэх юм бэ?

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:

-Т.Доржханд гишүүнтэй урт, дунд хугацааны бодлогын хувьд санал нэг байна. Бид тэтгэврийн реформоо хийх ёстой. Нийгмийн даатгалын багц хуулиа бэлдээд өнгөрсөн оны аравдугаар сард өргөн барьсан. Төрөөс тэтгэврийн талаарх баримтлах бодлого 2015 онд батлагдсан. Ингэхдээ 2030 он гэхэд хагас хуримтлалын тогтолцоонд шилжинэ. 2050 он гэхэд  бүрэн хуримтлалын тогтолцоонд  шилжинэ гэж заасан. Үүгээрээ хувиарлалтын тогтолцооноос бүрэн хуримтлалын тогтолцоо руу алсдаа шилжинэ.Бид өнөөдөр эхлэх ёстой.  150 тэрбум төгрөгийн бололцоотой нийгмийн даатгалын сангын орлого, зарлагыг огт оролдохгүй. Нэг сая төгрөг буюу дундаж цалингаар нь авч үзээд НДШ-ийн 50 хувийг төсвөөс олгох шийдвэрт хүрсэн. Таны хэлсэн гал унтрааж байгаа бодлого гэж хэлдэг үнэн. Угаасаа л тийм.

Сангийн яам:

-Төрийн хэмнэлтийн тухай хууль нь төрийн болон орон нутгийн өмчийн бүх байгууллагад хамаарна. Хамаарахгүй үлдэх ганц ч байгууллага байхгүй. Хэмнэлтийн горимыг баримтлах зарчим боловсруулсан. Зарчмыг бүгд мөрдөнө. Энэ хууль нь нэг удаагийн чанартай биш. Төрийн өмчит компаниуд арван хувийн хэмнэлт хийнэ. Тус хуулийн нэг онцлог нь хэрэв бус хуульд өөрөөр заасан бол энэ хуулиа  л дагана. Өөрөөр хэлбэл, анхдагч болоод бусад хуулиас давуу байдалтай гэсэн үг. Хэмнэлтийн тухай хуулиар төрийн өмчит компани орохгүйгээр Засгийн газрын 37 агентлагын дэд болон орлогч дарга, 21 Аймаг, нийслэлийн засаг дарга, сум дүүргийн засаг даргын тамгын газар гэхчлэн  нийтдээ 80 орон тоо буурна. Ингэснээр 1.3 тэрбум төгрөг хэмнэнэ. Цагдаа, онцгой,зэвсэгч хүчнээс бусад байгууллагууд дүрэмт хувцас өмсөхгүй. 6178  албан хаагч дүрэмт хувцас өмсөхгүй. 5562 ширхэг төрийн  автомашиныг унахгүй. ТӨХК-иудын бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг үе шаттай хийнэ. Одоо байгаа компаниудад  цаашид төр оролцох эсэхийг тодорхойлж байна. Ямар нэгэн байдлаар төрийн оролцоотой цаашид явах компани дундаас эхний ээлжид нээлттэй хувьцаат компани болгохоор 37 компанийг сонгосон. Мэдээж бүгд өндөр ашигтай компаниуд биш. 27 орчим нь 2021 оны санхүүгийн тайлангаар ашигтай гарсан. Бид нарын хувьд заавал ашигтай компанийг нээлттэй болгохоос илүүтэй эдгээр компаниудын IPO хийх хүртэл хугацааны үе шат нь маш чухал. Компанийн үнэлгээг тогтоох, баланс, санхүү бүртгэлийг нь цэгцлэх. Өр шир, бүх гэрээг нь дүгнэх их чухал. Тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдлуулаад үндсэн чиглэлд зааснаар IPO хийх шийдвэрийг Засгийн газар гаргана.

14 : 36
2022-4-22

Агентлагуудын дэд даргын асуудлыг ахин ярилцана

 УИХ-ын гишүүн П.Анужин:

-Төсвийн хэмнэлтийн тухай хуул дээр хангалтгүй дутуу ажиллажээ. Бид нар төсвийн хэмэлтийг хийхдээ төрийн данхар бүтэц рүү огт анхаараагүй тойргийн асуудал руу илүү хандаж танаж орж ирсэн. Тухайлбал, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар гэж байдаг. Маш өндөр түрээс төлдөг. Энэ байгууллагатай адилхан түрээс төлдөг газар олон бий. Жилийнх нь түрээс хэдэн зуун саяар яригдаж байна. Байрны том, жижиг хэмжээгээр ажил явахгүй. Эрүүл мэндийн даатгалын газар маш тойм байртай. Энэ хоёр байгууллага нэг газар байрших боломжтой шүү дээ. Хэдэн зуун сая төгрөгийн хэмнэлт хийж болох зүйл дээр хийхгүй байна. НДШ-ийг буцаах нь түр зуурын арга хэмжээ. УИХ өнгөрсөн долоо хоногт Үнэ тогтворжуулах  хуулийн төслийг баталсан. Мах, гурил, шатахууны үнийг төр зохицуулах нь мөн л түр зуурын арга хэмжээ. Өнөөдөр иргэддээ хэрэгтэй таалагдах мэт энэ алхмууд нь ирээдүйд зөв явах эдийн засгийнхаа бүтцийг эвдлэх вий гэдгийг олон гишүүд хэлсэн. Баталсан ихэнх хуулиад халамж руу чиглэж байна. Ажил хийх хүсэлтэй хүмүүсийг урам зоригийг мохоож байна. Яагаад ажил олгогчдоос НДШ-ийн тодорхой хувийг хөнгөлөх талаар нэг ч үг, өгүүлбэр байхгүй байгаа юм.

Сангийн яам:

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 7.3 дээр “Төрийн албан хаагчийн албан ажлын өрөөний талбай хэмжэ, дотоод зохион байгуулалт,тавилга хэрэгслийн нийтлэг жишгийг Засгийн газар батална” гэж заасан. Энэ хүрээнд 1 метр квадрат талбайг түрээслэхэд ямар үнэтэй байх зэргийг тодорхой зааж өгсөн. П.Анужин гишүүний хөндсөн асуудал хуулийн заалтад бүрэн тусгагдсан.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ төсвийн байнгын хорооноос асуух хэд, хэдэн зүйл байна. Түгжрэлийг бууруулах LRT төслийг оруулж ирээгүй байна.Засгийн газраар хэлэлцээд Ерөнхий сайд Хятадад айлчлал хийх үеэр айлын талтай тохирсон асуудал шүү дээ. Мөн УИХ-ын нийслэл Улаанбаатар  хотын хөгжлийн түр хороон дээр энэ асуудлыг хэлэлцээд дэмжсэн. Бүтээн байгуулалтын ажлыг энэ зундаа эхлүүлвэл 2024 оны зун явахаар байна. Энэ төсөл хугацаа алдаад зогсвол 2024 он гэхэд Улаанбаатар хот тэг зогсолт хийнэ. Хоёрдугаарт. Хэмнэлтийн бодлогын хүрээнд Засгийн газрын агентлагууд дэд даргагүй болгох юм байна. Миний хувьд төрийн захиргааны гурван байгууллагад арав гаруй жил Тамгын газрын даргын албыг хашиж байсан.

Анзаарч байхад агентлагууд яамдаасаа том шүү дээ. Яамдууд дунджаар 100 гаруй хүнтэй. Миний ажиллаж байсан агентлагууд эхнийх нь  680, дараагийх нь 1600 хүнтэй байсан. Дэд дарга нь их чухал үүрэгтэй. Ганцхан дарга дээр бүх ачааллыг төвлөрүүлэхэд  албан бичиг явуулаад цохолт хийгээд л таарах байх. Хууль зүйн яаманд ажиллаж байхад сайд дээр өдөрт орж, гардаг бичиг нь 1000 хүрдэг. Тэр болгоныг уншихаар бусад ажил хоцрогдоно. Нэг орон тоо хэмнэх гэж байгаад Засгийн газрын ачаалал нэмэгдэх вий. Одоо орлогчтой байх эсэхийг ярьж болохгүй юу?  40 хүнтэй агентлаг байхад 4000 хүнтэй агентлаг  ч байна. Энэ бүр чиг үүрэг хуваарилах дэд дарга биш тамгын газрын дарга нар хийж чадна гэдэгт эргэлзэж байна. Газрын дарга, газрын даргадаа захирагдана гэж лав байхгүй. Ижил түвшнийх учраас.

Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

Хөнгөн галт тэрэг буюу LRT төслийн хувьд баталгаа гаргах хүсэлт ирсэн байна лээ. Нийтдээ гурван үе шатанд  3.5 орчим тэрбум ам.доллараар бүтнэ. Бодоод үзэхэд өрийн босго давсан. Хэрэв уг төслийг хэлэлцвэл төсвийн тодотгол хууль зөрчсөн болно. Төсвийн тусгай шаардлагыг хангаагүй өөрөөр хэлбэл өрийн босгыг давсан байхад оруулж ирсэн гэх асуудлаар хууль зөрчинө. Тиймээс Төсвийн байнгын хороо хэлэлцүүлэх боломжгүй гэж үзсэн. Гурван тэрбум төгрөг хэмнэхийн тулд гишүүд асуудал үүсгэж байна. Гурван тэрбум хэмнэх гэж байгаад 3.5 тэрбум ам.долларын баталгаа гаргах юм уу. Баталгаа нь зээл гэсэн үг. Улсын өрөө хэмжээ нэмэгдэж байна. Үүнтэй огц нийцэхгүй учраас хэлэлцүүлэх боломжгүй. Агентлаг, улсын үйлдвэрийн газрууд, төрийн өмчит ААН-ийн дэд даргын тухай ярилаа. Би хувьдаа  Б.Энхбаяр гишүүнийг бодит, судалгаатай зүйл ярьдаг гэж боддог. Тиймээс эргэж бодож үзэх шаардлагатай гэж бодож байна. Үүнийг ажлын хэсэг дээр эргээд ярилцана.

14 : 21
2022-4-22

"НДШ-ийн хувь хэмжээг бууруулсан бол бүх хүнд ашигтай"

-УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Хууль хяналтын байгууллага болон УИХ-ын харъяанд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас бусад байгууллагууд дэд дарга, орлогчгүй байна гэсэн нь тэгш бус ялгамжтай санагдаж байна. Хэмнэлтийн тухай хуульд нэг ижил зарчим баримталж болоогүй хэрэг үү. Хэрэв хууль санаачилж байгаа бол ижил тэгш хандах зарчим баримтлах ёстой. Хоёрдугаарт, хотод цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэхийг дэмжиж байна. 69 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна гэх тоо бий. Гэхдээ эдгээр хүүхдүүдийн 50 хувь нь хөдөө орон нутагт суралцаж байна. Орон нутгийн хүүхдүүдийг цэцэрлэгт хэрхэн хамруулах вэ. Хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлж олгох, хэрэв хүүхэд нь хамрагдаж чадахгүй бол эцэг эхэд нь хувьсах зардлыг нь олгоно гэсэн заалт нь цэцэрлэгийн үйлчилгээ гэхээс илүүтэй халамжийн үйлчилгээ болчхоод байна. Хүүхдүүдийг хот, хөдөөгөөр нь ялгах нь хэр оновчтой бодлого юм бэ?

Би хувьдаа нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтыг зөв шийдвэр гэж бодохгүй байна. Хэрэв НДШ-ийг буцаан олгох гэж байгаа бол ажилтанд нь биш, тухайн байгууллагыг нь дэмжсэн бол бодит дэмжлэг болох байлаа. Ажил олгогчдыг яагаад дэмжээгүй юм. Ажилтан бус ажил олгогчийг дэмжих ёстой байсан шүү. Байнгын хорооны даргаас нэг зүйл асууя. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж, гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг байгуулах саналыг яагаад дэмжээгүй юм бэ. Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь маш их чухал. 2020 оноос хойш гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ хоёр дахин буурсан байна. Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулахыг дэмжээгүйг ерөөсөө ойлгохгүй байна.

-Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

Дэмжээгүй шалтгаанаа тайлбарлах гурван үндэслэл байна. Нэгдүгээрт, нийтээрээ хэмнэе, төр данхайж байна гэж хэлээд, төрийн Хэмнэлтийн тухай хуулийг оруулж ирсэн. Гишүүдийн тойргуудад тавигдсан зардлуудыг тодорхой хэмжээгээр танасан мөртлөө эргээд зүүн гараараа төрийг данхайлгах агентлаг нэмж байгуулах УИХ-ын тогтоол орж ирсэн учраас дэмжих боломжгүй. Ер нь төсвийн тодотголын уур амьсгал нь хэмнэлт рүү чиглэж байхад гадаад худалдааны агентлаг байгуулахыг дэмжээд суух ёс зүй байнгын хорооны гишүүдэд байгаагүй. Хоёрдугаарт, төсвөөс харахад хөрөнгө оруулалтын агентлаг байгуулахад зарцуулах хөрөнгө мөнгө тавиагүй байсан. Үнэхээр хэрэгцээтэй юм бол агентлагийг 2023 оныхоо төсөв дээр тавьж болно. Энэ нь илүү оновчтой шийдвэр. Гуравдугаарт, агентлаг байгууллаа гээд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Юуны өмнө улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулах хууль эрх зүйн орчноо зөв болгох чухал. Агентлаг байгуулахаас илүү хийх ажил их байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:

-Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлага, даатгалтай холбоотой гэхээс илүүтэй төсвөөс НДШ-ийн буцаалт олгогдоно. Бага цалин орлоготой иргэд рүү чиглэсэн богино хугацааны арга хэмжээ гэж хэлж болно. Үнийн өсөлтөд маш ихээр нэрвэгдэж байгаа бага орлоготой иргэд, сайн дураар даатгал төлдөг иргэдийн хувьд дэмжлэг болно.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

Хүүхдүүдийг хот, хөдөө гэж ялгахгүй. Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй 72693 хүүхэд байна. Үүнээс хотод 38 мянга, орон нутагт 34 мянган хүүхэд байна. 34 мянган хүүхдийн 20 мянга нь малчдын хүүхэд. Үндсэндээ цэцэрлэгийн хувилбарт сургалтаар боловсролоо авдаг. Хамран сургах тойрог дээр байгаа цэцэрлэгийн насны хүүхдүүдийг 100 хувь сургана. Байж болох бүхий л хувилбарыг төрөөс дэмжинэ. Төрийн цэцэрлэгийн багтаамжуудыг сайжруулна. Тухайн тойргийн хамран сургах тойргийн багтаамжуудыг 100 хувьд хүргэнэ.

Мөн хүүхэд харах үйлчилгээ, байгууллагын цэцэрлэгийг дэмжинэ. Хүүхэд чинь цэцэрлэгт хамрагдаагүй учраас дансанд тань мөнгө хийлээ шүү гэсэн үг биш. Эхлээд хамран сургах тойрог дээр байгаа төрийн цэцэрлэгийг санал болгоно. Хэрэв багтаамж байхгүй бол хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг олгож багтаамжийг нь дүүргэнэ.

Тухайн хамран сургах тойрог дээр багтаамж нь байвч хүүхдээ цэцэрлэгт өгөхгүй тохиолдолд хувьсах зардлыг эцэг, эхэд нь өгөхгүй. 2-5 нас буюу сургуулийн өмнөх боловсролыг төр өөрөө авч яваа ч хамгийн их асуудал нь 2-3 насныханд байна. Түүнээс биш 4-5 насныхны цэцэрлэгийн хамрагдалт 80 хувьд хүрдэг. Өвөрхангай аймгийн зарим сумын цэцэрлэгүүд хүүхдээсээ илүү багтаамжтай байдаг.

17 хороо дунд нэг ч цэцэрлэг байхгүй байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд цэцэрлэгт хамрагдах ёстой 2900 хүүхэд байхад ганцхан цэцэрлэгтэй. Тэр цэцэрлэг 400 хүүхэд авдаг ч 600 хүүхэд аваад ажиллаж байна. Цаана нь үлдсэн 2300 хүүхэд боловсрол авч чадахгүй байна. Хувийн цэцэрлэг төлбөртэй учраас төлж чадахгүй эцэг эхчүүд ч бий. Судалгаа хийгээд үзэхэд төрийн өмчит цэцэрлэгүүдийн 40 орчим хувь нь хамран сургах тойргийн бус хүүхдүүд байдаг. Үүний үр дүнд түгжрэл үүсч байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Төсвийн тодотголын хүрээнд төрийн хэмнэлтийг сайн хийж чадсан уу? НДШ-ийн 50 хувь бус, шимтгэлийн хувь хэмжээг нь бууруулсан бол бүх хүнд ашигтай байх байсан. Сая төгрөг хүртэлх цалинтай хүмүүс шимтгэл буцааж авна гэхээр хөдөлмөрийн ялгаа гарч байна. Сайн ажилладаг хүмүүс, тэнгэр харж цаг өнгөрөөдөг хүмүүс байгаа шүү дээ.

Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Төрийн хэмнэлтийн тухай хуулиар жилдээ 30-40 тэрбум төгрөг хэмнэнэ гэх тооцоо гаргасан байна лээ. Бие бие рүүгээ шилжээд зарцуулагдах зардал их байгаа учраас тодорхой тоо хэлэхэд төвөгтэй байна. Хамгийн гол нь мөнгө биш зарчим, хандлага чухал.

Төрд ажиллаж байгаа хүмүүс бусдаас арай өөр юм шиг хандлага нийгэмд үүссэн. Учир нь төрийн албаныхан албаны машин унаж, бизнес ангиллаар нисэх нь ард иргэдэд тэгш бус байдал, эргэлзээ үүсгэж байна. Энэ нь эргээд татвар төлөгчдийн мөнгөөр тансагладаг гэх ойлголтыг нийгэмд өгчихсөн. Тиймээс Төрийн хэмнэлтийн тухай хууль хоёр өөр стандартыг хална.

НДШ-ийн хувьд нэг л зовлон байна. Нийгмийн даатгалын багц хуулиудыг яах нь одоо хүртэл тодорхойгүй. Ийм хэлбэрээр явна гээд тодорхойлчихвол их амар байна. Бодлого, юу хийх нь тодорхойгүй учраас ниймгийн даатгалыг тойрсон асар их хэмжээний популизм үүссэн. Тиймээс Нийгмийн даатгалын багц хуулиудыг эртхэн оруулж ирж, цэгцэл ээ.

12 : 38
2022-4-22

Төрийн байгууллагууд 39.1 тэрбум төгрөг хэмнэнэ

УИХ үргэлжлүүлэн 2022 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн С.Амарсайхан уншиж танилцуулав. Тэрбээр “Засгийн газраас 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагалдуулж Төрийн хяналтын тухай хууль, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, НӨАТ-аас чөлөөлөх тухай, ААН-ийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн.

Төрийн хэмнэлтийн тухай хуульд төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаанд заавал дагаж мөрдөх хязгаарлалтуудыг хуульчилсан.

Тус хуульд төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зардлыг танах чиглэлээр дараах зохицуулалтын хүрээнд нийт 39.1 тэрбум төгрөг хэмнэнэ. Гадаад нөхцөл байдлаас шалтгаалан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн энэ үед иргэдийн бодит орлогыг хамгаалахад чиглэсэн хүнсний гол бараа бүтээгдэхүүний гааль, НӨАТ-аас он дуустал чөлөөлөх хуулийн төслийг боловсрууллаа.

Мөн хот, хөдөөгийн тэнцвэрт байдлыг хангаж, нийслэлийн төвлөрлийг сааруулах хүрээнд татварын ялгавартай бодлогоор хөдөө орон нутагт бизнес эрхлэгч, хувь хүн, ААН-үүдийг дэмжиж ажиллах зохицуулалтыг тусгасан.

2022 оны төсвийн жилээс Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу орон нутаг дахь ЕБС, хүүхдийн цэцэрлэг, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехникийн коллеж, театр, музей, номын сан, сумын соёлын төв зэрэг байгууллагын байрны үйлчилгээний албан хаагчдын цалинг ялгаатай эх үүсвэрээс олгодог.

Тиймээс салбар бүрийн ажилчдын ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх түүнтэй уялдсан цалин хөлсийн бодлого хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байсан. Тиймээс үйлчилгээний албан хаагчдыг үндсэн байгууллагад харьяалагддаг байхаар хуулийн төсөл болон 2022 оны Төсвийн тухай хуульд холбогдох өөрчлөлтийг тусгасан” гэж онцлов.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

12 : 04
2022-4-22

УИХ 135 хуулийн төсөл эцэслэн батлав

УИХ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай нийцүүлэн боловсруулсан 126 хуулийн төсөл, Эрдэнэсийн сангийн тухай хуулийг шинэчилсэн найруулгатай холбоотой есөн хуулийн төслийг эцэслэн батлав. Үүнд: 

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл

Автозамын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Авто тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Аялал жуулчлалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээр хяналт шалгалтын тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Амьтны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Ахмад настны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Багшийн хөгжлийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Газрын тухай хуулийн төсөл

Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Газрын хэвлийн тухай хуульд нэмэлт  өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Галын аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Гамшгаас хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Геодези  зураг зүйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Дайны байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Дайчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэр үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Засгийн газрын агентлагын эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Мал хулгайлах, гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Монгол Улсын яамны эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Монгол хэлний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Музейн тухайн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Нийтийн сонсголын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Номын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Ойн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Онц байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Орон нутгийн хамгаалалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Орон сууц хувьчлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Орон сууцны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Садар самуун явдалтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Сууц өмчлөгчдийн холбооны эрхзүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Тагнуулын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Тариалангийн тухай хуульд өөрчлөлт  оруулах тухай хуулийн төсөл

Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт  оруулах тухай хуулийн төсөл

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт  оруулах тухай хуулийн төсөл

Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт  оруулах тухай хуулийн төсөл

Төрийн билэг тэмдгийн тухай хуульд өөрчлөлт  оруулах тухай хуулийн төсөл

Төр сүм хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт  оруулах тухай хуулийн төсөл

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Улсын нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Улсын тэмдэгтийн хураамжын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Ургамал хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Ус цаг уур орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Усан замын тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Үйлдвэр технологийн паркийн эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Хаягжуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Харьяатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Хог хаягдлын тухай хуульд хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Хоршооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Хот суурины  ус хангамж ариутгах татуургын ашиглалтын  тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Хөрс хамгаалах цөлжилтөөс сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Хүүхдийн эрхийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Шуудангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Эрүүгийн хуульд нэмэлт  өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Гаалийн тариф, татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

Барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

 

 

 

 

 

 

 

12 : 04
2022-4-22

"НӨАТ-ын татварыг 5 хувь, буцаан олголтыг 40 хувьд хүргэ"

Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ын татварыг таван хувь болгох, буцаан олголтыг 40 хувьд хүргэх хуулийн төслийг яаралтай хэлэлцэх горимын санал гаргалаа. 

Тэрбээр “Тэтгэврийг тогтоохдоо долоон жилийн цалингийн дунджаар биш таван жилийн цалингийн дунджаар тогтоох хуулийн төслийн ажлын хэсэг байгуулж, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцсэнд баярлаж байна. С.Чинзориг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг маш яаралтай хуралдаж, миний санаачилсан хуулийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэж өгнө гэж найдаж байна.

Төв талбайд жагссан залуус НӨАТ-ын буцаан олголтыг багасгах тухай шаардлага тавьсан. НӨАТ-ын татвар бол бүртгэлийн татвар. Аливаа худалдаа үйлчилгээг бүртгэх зорилготой. Гэвч энэ өнөөдөр зорилгоосоо хэтрээд, эдийн засаг хүндрэлтэй үед компаниуд ашиг орлого, эргэлтийн хөрөнгө бага байхад арван хувийн татвар авч байна. Нийгмийн даатгалын шимтгэл ч ялгаагүй. Тиймээс хоёр жилийн өмнө өргөн барьсан НӨАТ-ын татварыг таван хувь, буцаан олголтыг 40 хувьд хүргэх хуулийн төслийг яаралтай хэлэлцэж өгөхийг шаардаж байна.

Өнөөдөр 130 мянган ААН идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 80 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн. Засгийн газар НӨАТ-ын татварыг таван хувь болговол орлого буурна гэсэн. Гэхдээ тийм зүйл болохгүй. Учир нь НӨАТ-ыг таван хувь болговол үлдсэн 50 мянган ААН НӨАТ төлөгчөөр бүртгүүлнэ” гэлээ.

Үргэлжлүүлэн 135 хуулийн төслийг эцэслэн батлахаар хэлэлцэж байна. 

10 : 06
2022-4-22

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын гишүүн Н.Учралаас Ерөнхий сайдад хандаж, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн талаар тавьсан асуулгын хариуг сонсохоор төлөвлөсөн ч Эрүүл мэндийн сайд С.Энхболд томилолттой байгаа учраас хойшлуулах хүсэлт ирүүлжээ. Тиймээс асуулгын хариуг сонсохыг түр хойшлуулж байна. 

УИХ өнөөдөр 135 хуулийн төсөл эцэслэн батлахаар төлөвлөжээ. УИХ-ын Дэгийн тухай хуульд зааснаар УИХ-ын нийт гишүүдийн олонх буюу 39-өөс дээш гишүүн дэмжсэн тохиолдолд хууль батлагдсанд тооцохыг онцлов. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж