Өнөөг хүртэл нийслэл хот өөрийн гэсэн спортын ордонгүй байсан билээ. Тиймээс нийслэлийнхэн спортын ордонтой болох шийдвэр гаргаж, өнөөдөр 12.30 цагаас шавыг нь тавиахаар болсон байна. Нийслэлийн спортын ордонг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд барьж байгуулах ажээ. Түүнчлэн өнөөдөр 15 цагаас Сонгинохайрхан дүүргийн 24 хороо буюу Баянхошууны баруун салаанд халуун ус, угаалгын үйлчилгээний цогцолборын нээлт болох юм байна.
Д.Цээнэ