Байр суурь: М.Энхсайхан, Да.Ганболд, С.Баярцогт нарыг урь

Хуучирсан мэдээ: 2022.04.22-нд нийтлэгдсэн

Байр суурь: М.Энхсайхан, Да.Ганболд, С.Баярцогт нарыг урь

Байр суурь: М.Энхсайхан, Да.Ганболд, С.Баярцогт нарыг урь

Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг нэг саяас доош цалинтай иргэдэд буцаан олгох талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлсэн. Эдийн засагчид уг шийдвэр үр дүнгүй, гал намжаах гэсэн оролдлого болохыг хэлж байна.


"ГАДААД ӨРӨӨР УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭСЭН УЛС НЭГ Ч БАЙХГҮЙ"

Эдийн засагч Ч.ОТГОЧУЛУУ:

-Төсвийн тодотгол дээр гадаад өрийг өсгөхөөр тусгажээ. Эрүүл эдийн засагтай улсад Засгийн газрын гадаад өр эдийн засгийнхаа 20 хувиас хэтрэхгүй гэж үздэг. Монгол шиг хөгжиж буй оронд гадаад өр 40 хувиас дээш хэтрэхгүй бол сайн гэж үздэг. Гэтэл төсвийн тодотголоор гадаад өрийг 60 хувь болгож өсгөжээ. Гадаад өрөөр улс орны эдийн засгаа сэргээсэн улс нэг ч байхгүй шүү. Харин ч экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой.

Засгийн газар нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг сая төгрөгөөс доош цалинтай иргэдэд буцааж өгөх шийдвэр гаргасан. Гэтэл дээрх шийдвэр "чөтгөрийн тойрог"-ийг өдөөчихлөө. Бараа, бүтээгдэхүүний үнэ өснө. Дараа нь цалингийн хэмжээг бага зэргээр өсгөлөө гэхэд дахиад л хүнс, барааны үнэ өснө.

МАН татвар төлөгчдийн мөнгөөр асар их хэмжээний тархи угаалт явуулж байна. Түр хугацаанд аргалж болох ч урт хугацаандаа Монголын эдийн засгийн ирээдүйг мөхөөнө шүү. Тиймээс гадна, дотнын хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Хэрэв учраа олохгүй байгаа бол АН-ын үе үеийн лидерүүдийг урьж ажиллуулах хэрэгтэй. М.Энхсайхан, Да.Ганболд, С.Баярцогт нар байна.

"НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН ХООСОРЧИХСОН БАЙНА"

МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч Б.ЭНХ-АМГАЛАН

-Ер нь  НДШ-д оролцоод байх шаардлага байхгүй. Эргээд хүмүүст бэлэн мөнгө өгөх тухай яриа шүү дээ. Арай өөр арга хэмжээ авах нь зөв. Нөгөө талаасаа авч үзвэл хүмүүсийн гар дээрх бэлэн мөнгийг нэмэгдүүлнэ. Ингэснээр инфляцийг хөөрөгдөх асуудал юм. Нийгмийн даатгалын сан хоосорчихсон байна. Хоосорчихсон сантай зууралдаж байхаар, нийгмийн даатгалын сангаа баттай байлгах дээр илүү анхаарах хэрэгтэй.

Татвараа багасгах, аж ахуй нэгжүүд рүүгээ чиглэсэн арга хэмжээ авбал дээр байх байлаа. Нөгөө талаасаа төсөв дээр ачаа болж ирнэ. Төсөв иргэдийн татвараар бүрдэж буй. Нэг гараараа аваад, нөгөө гараараа үрээд байгаа тийм л асуудал. Татварыг хөнгөлөх гэдэг юм уу тиймэрхүү асуудлыг ярьсан бол арай өөр байх. Тэгэхгүй бол НДС-тай оролцоод байх нь муу. Эдийн засгийн хувьд аваад үзэхэд зөв бодлого биш.

"НДШ-ИЙГ БУУРУУЛЧИХСАН НЬ ДЭЭР БОЛОВ УУ"

Эдийн засагч Б.ЛАГШМИ:

-НДШ-ийг бууруулчихсан нь дээр болов уу гэж харж байна. Бууруулснаар илүү төсөвт орлого төвлөрүүлнэ. НДШ-ийн хувийг буцаж төлнө гэдэг дахиад бэлэн мөнгө тараах хэлбэрээ арай өөр хэлбэр рүү оруулчихсан гэж харж байна. Гэхдээ инфляцид нэг их нөлөөлөхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
103
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
5
БурууБуруу
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж