Төгрөгийн хадгаламж буурч, валютынх өсчээ | News.MN

Төгрөгийн хадгаламж буурч, валютынх өсчээ

Хуучирсан мэдээ: 2022.04.22-нд нийтлэгдсэн

Төгрөгийн хадгаламж буурч, валютынх өсчээ

Төгрөгийн хадгаламж буурч, валютынх өсчээ

Төгрөгийн хадгаламж энэ оны гуравдугаар сарын эцэст 13.7 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сарынхаас 600.5 (4.2 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 665.6 (4.6 хувь) их наяд төгрөгөөр багассан байна. Төгрөгийн хадгаламжийн 90.5 хувь (12.4 их наяд төгрөг) нь иргэдийн, 9.5 хувь (1.3 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байв.

Валютын хадгаламж 4.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 114.1 (2.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, харин өмнөх оны мөн үеийнхээс 166.6 (3.7 хувь) тэрбум төгрөгөөр багассан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 26.4 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛОВ

Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны гуравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 26.4 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 993.8 (3.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд төгрөгийн харилцах 1.3 (37.1 хувь) их наяд төгрөгөөр, валютын харилцах 500.4 (22 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Бага мөнгө (M1) гуравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 5.7 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 182.5 (3.3 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.3 (30.5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. M1-ийн 4.9 (87.2 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 726.9 (12.8 хувь) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө аж.

Бараг мөнгө энэ оны 3 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 20.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 16.4 (0.1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 331.7 (1.6 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Бараг мөнгөний 13.7 (66 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн, 4.3 (20.6 хувь) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 2.8 (13.4 хувь) их наяд төгрөг нь валютын харилцах байв.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө энэ оны гуравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 994 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 44.1 (4.2 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 12 (1.2 хувь) тэрбум төгрөгөөр багасчээ.

Гадаад цэвэр актив /ГЦА/ 3 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 649.4 (34.7 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 5.6 (82.2 хувь) их наяд төгрөгөөр багассан бол дотоод цэвэр актив /ДЦА/-ын 25.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 815.4 (3.3 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 6.6 (35.6 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийг дотоод цэвэр актив бүрдүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-04-22 66.181.160.27

Ковидоор далимдуулж мөнгийг ч гарийн салаагаар
Урсгасандаа нэг хүн эмчлэхэд 8 сая үнэн хэрэгтээ 800
Мянган хүрэхгүй мөнгөөр хэд эм өгөө л болоо
Энэ мэтчилэн мөнгийг урсагсан даа мөн улс төрчид ард түмнээсээ тасархай баян сонгууль дөхөөд баахан худалаа
Хуцана энэ төрчид улс орон ард түмнээ самар ч дуусгалаа мөнгөний ханш улам унж бна сүүлдээ
Монгол мөнгөөр наймаа хийх ч лөөлий болох байлгүй
Рубёл дан доллараар наймаа хийх нь тодорхой боллоо

Avatar

Mongol 2022-04-22 139.5.219.234

Төгрөгийн Хадгаламжийн хүүг нэмэхгүй бол төгрөг доллоржих порцес үргэлжлэх болно.Жилийн өмнө хэдэн дуракууд солиорч байгаад хадгаламжын хүүг захиргааны аргаар бууруулсан хугацаагүй хадгаламжийг бүр хүүгүй болгосон .Монгол банк бодлогын хүүгээ нэмэгдүүлж эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг бууруулж байхад Арилжааны банкууд яагаад хадгаламжийн хүүгээ нэмэхгүй байна вэ. Жагар Оюунчимэг С.Эрдэнэ зэрэг ,,Том эдийн засагч санхүүчид,, ийн бахирсанаар Мөнгөний бодлогоо шийдвэрлэж болохгүй л дэ

Avatar

Зочин 2022-04-22 213.87.161.152

**** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – http://Hot24.pw

Avatar

ард 2022-04-22 202.9.46.124

хэдэн жилиин өмнөл 1доллорыг 1000төгрөг болгон гэж хуцахдан итгээд хэдхэн доллор аваагүй ард түмэн ихдэээ энэ нам дагасан өлөн хулгаачуудын үгүүү үнэндэээ төгрөгөөр нүүүрс алт бүх баялагааа зардаг болох хэрэгтэй х***а орослуу амриклуубас хаанач авч очсон төгрөг ядаж х***а гтт мөнгө шиг доллорооор солидог болох хэрэгтэы шдэээ одоо яг хойд солоносын цаас шиг яг дотороол малуудааа

Avatar

ЗОЧИН 2022-04-22 66.181.161.19

ТӨГРӨГИЙН БҮТЭН ЖИЛ ХАДГАЛАХ ХҮҮГ ДОЛЛАРЫН 2 САРЫН ӨСӨЛТ ГҮЙЦСЭН БАЙНА. ҮҮНЭЭС ҮЗЭХЭД БАНКИНД ТӨГРӨГ ХАДГАЛСАНААС ДОЛЛАР ХАДГАЛАХ НЬ ҮР ДҮНТЭЙ БАЙГАА ЮМ. ТӨВ БАНК ДУНД ХУГАЦААНДАА БОДЛОГЫН ХҮҮГ ОГЦОМ НЭМЭХ БАЙЛАА. 2% НЭМСЭНЭЭ ОГЦОМ ГЭЭД СОЛИОРООД БАЙСАН.

Avatar

Зочин 2022-04-22 66.181.184.145

АРАЙ ГЭЖ 100 ГРАММ ГЭДЭС ЦУВДАЙ АВЧ ИДЭЖ БАЙГАА ХҮМҮҮС ВАЛЮТ АВЧ ХАДГАЛАХ УУ. . ТӨСВӨӨС ХУЛГЙ ХИЙСЭН МӨНГӨӨ Л ДАРГА НАР ВАЛЮТ БОЛГООД НАС БАРСАН ХҮНИЙ НЭРЭЭР БАНКИНД ХАДГАЛЖ БАЙГАА БИЗ

Avatar

Зочин 2022-04-22 202.21.108.53

Энэ засаг төрд чинь хүмүүс итгэхгүй байна шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж