Азийн аварга: Монголын дөрвөн бүсгүй медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2022.04.21-нд нийтлэгдсэн

Азийн аварга: Монголын дөрвөн бүсгүй медаль хүртэв

Азийн аварга: Монголын дөрвөн бүсгүй медаль хүртэв

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдрийн медалийн төлөөх барилдаанууд эхэллээ. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Ц.Намуунцэцэг мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр өнөөдөр/2022.04.21/ финалд “Осло-2021” дэлхийн аварга Японы Ремина Йошимотод 2:12-оор ялагдсан. Ц.Намуунцэцэг Узбекистаны Жасмина Иммаева, Казахстаны Айгул Нуралим, Энэтхэгийн Манишаг тус бүр цэвэр ялж шигшээд хүрсэн юм.

Түүний дараа Г.Отгонжаргал эх орныхоо дэвжээнд 55 кг-ын жинд үзүүрлэв. Монголын багийн хоёр дахь мөнгөн медалийг авчирсан түүний жинд таван бөх тойргоор барилдсан бөгөөд гурав ялж, нэг ялагдсан юм. Г.Отгонжаргал залуучуудын дэлхийн аварга болон залуучуудын Азийн хошой аварга Японы Үми Имайд 3:10-аар ялагдсан ч Казахстаны Алтин Шагаеваг 11:1-ээр, Узбекистаны Сардиназ Жиенбаеваг цэвэр, Энэтхэгийн Сушма Шокеенийг 15:5-аар илт илүүрхэж ялснаар шагналын тавцанд зогсов.

Харин 59 кг-ын жинд дэлхийн аваргын гурван хүрэл медальт Б.Шоовдор Азийн аваргын дэвжээнээс гурав дахь мөнгө, дөрөв дэх медалиа зүүв. Японы Сара Натамитай хийж 2:4-өөр ялагдаж, Энэтхэгийн Саритаг 2:1-ээр, Казахстаны Диана Кайюумоваг 5:0-ээр илүүрхсэн Б.Шоовдор тойргийн сүүлийн барилдаанд Узбекистаны Дилфуза Аимбетоваг оноогоор цэвэр ялснаар (10:0) медалийн индэрт зогсохоор болов.

Мөн 68 кг-ын жинд Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртсэн. Тэрбээр хүрэл медалийн төлөө Японы Нарүха Мацүюкитай барилдаж, 4:0-ээр ялсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж