Агаарын бөмбөгөөр аялагчид Хустайнд нуруунаас хөөрлөө

Хуучирсан мэдээ: 2010.08.20-нд нийтлэгдсэн

Агаарын бөмбөгөөр аялагчид Хустайнд нуруунаас хөөрлөө

Агаарын халуун бөмбөлгөөр аялах хөөрөгчид өнөөдөр Сүхбаатарын талбайгаас хөөрөх байсан юм. Гэхдээ энэ хөөрөлт нь Монгол Улсын агаарын тухай хуульд харшилж байгаа учраас хөөрөх газар нь өөрчлөгдсөн гэнэ. Англи, Франц, Герман, Швейцари улсын агаарын халуун бөмбөлгөөр аялагч багууд орон нутагт аялахаар Төв аймгийн Хустайн нуруу байгалийн цогцолбор газраас өнөөдөр хөөрөлт хийж эхэллээ. Тэд өнөөдөр Төв аймгийн Хустайн нурууны цогцолбор газраас хөөрч маргааш буюу 21-ны өдөр Өвөрхангай аймгийн Элсэн тасархайд очих юм. Харин 23-нд Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэрийн Халуун рашаанд, 25-нд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэзуу хийдэд хүрэх юм байна. Аялал цааш үргэлжилж 27-нд Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хонгорын элс, 31-нд Дундговь аймгийн Адаацаг сумын Бага газрын чулуу орчимд агаарын бөмбөлгөөр хөөрч, шүхрээр буухаар төлөвлөсөн байна.

Б.Алт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж