Монгол Улсын нэр бүхий иргэдэд улс хоорондын шуудан илгээмжээр өнөөдөр /2022.04.21/ шингэн каннабис, экстаси, ЛСД зэрэг маш хүчтэй үйлчилгээтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисуудыг илгээснийг Гаалийн ерөнхий газраас илрүүлжээ. Шуудан илгээмж ашиглан АНУ-аас их хэмжээгээр нууцаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн таслан зогсоосон байна.
Улмаар хойшлуулшгүй ажиллагаа явуулан холбогдогч этгээдүүдийг саатуулан шалгаж байна. Гаалийн байгууллага энэ онд энэ төрлийн бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зургаан удаагийн тохиолдлыг илрүүлж, сэжиг бүхий 1.6 литр бодисыг хураан хэргийг хуулийн байгууллагад шилжүүлсэн юм.
Холбоотой мэдээ